Намын аль ч шатны байгууллагын тамга атгаж суух нь алт шүүрэхээс илүү том олз авчирдаг юм шиг байна. Хаа газарт тамгаа булаацалдан хэрэлдэж зодолдох нь элбэг тохиолдох тул хүмүүс ийнхүү ойлгох болов. Ер нь намын тамга гэдэг нь унац дагуулдаг эд болов уу. Намаараа дамжуулаад төр, засгийн эрх мэдэлд хүрч болдог. Саяхнаас Нийслэлийн Ардчилсан намын хэсэг залуус хоорондоо түнжин хагарсан нь тэрхүү эрх мэдлийн төлөөх “тулаан” ажээ. Тэд урьдын адил намынхаа доторхи залуучуудын байгууллагын тамгыг булаацалдав. Ардчилсан залуучуудын холбооны даргаар Нүрзэд гэгч залууг сонгосноос хамаг хэрэг мандсан бололтой. Даргаа сонгох хуралд нь зарим дүүргийн залуус ирээгүй тул ирц хүрэлцэхгүй нөхцөлд даргыг сонголоо хэмээн тамга булаацалдагчид дээд удирдлагууддаа “өргөх бичиг” барьжээ. Сураг сонсоход энэ будлианыг таригч гол эзэн нь Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж бололтой. Тэрээр өөрийн хүнээ Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны дарга болгох гэж хор найруулах явцдаа зарим залуучуудыг чуулганд оролцуулаагүй юм байна. Тийнхүү түүний хаясан яс буюу зулуучуудын холбооны тамга гардаж авахын төлөө Нийслэлийн Ардчилсан намын залуучууд нохой шиг уралцаж эхэллээ.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )