Гадаад валютын албан нөөц 292 сая ам.доллароор БУУРЧЭЭ

2020 оны 04 сарын 27

Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2785.62 төгрөгтэй тэнцүү байна. Энэ сар гарсаар гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 235.9 сая ам.долларыг  Монголбанк валютын захад нийлүүлжээ.

Тодотгоход, гуравдугаар сарын эцэст  гадаад валютын албан нөөц 2020 оны эхнээс 292 сая ам.доллароор буурч, 4086.8 сая ам.доллар болсон. Тэгвэл энэ сарын гадаад валютын захын мэдээллээс үзэхэд ГВАН-ийн бууралт өмнөх сарын хэмжээнд давтагдах шинжтэй байна.  

Гуравдугаар сарын эцсийн байдлаарх ГВАН-ийн бууралттай холбоотойгоор Төв банкны байр суурийг тодотгоход “Хэдийгээр ГВАН буурсан ч сүүлийн гурван сарын дунджаар тооцсон валютын төлбөртэй барааны импортын дүн 26 хувиар багасаж, гадаад валютын төлбөртэй импортын хэрэгцээг хангах түвшин 11.6 сар болж нэмэгдлээ" гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top