COVID-19 вирусний халдвараас шалтгаалан дэлхий нийтээр иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдсаны улмаас агаарын тээврийн зах зээл хумигдан, авиа компаниудын үйл ажиллагаа доголдож байгаа. Тэгвэл энэ үед манай улсын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан Boeing 767-300 агаарын хөлгөөрөө олон улсын карго ачаа тээврийн нислэг үйлдэж, Олон Улсын карго тээвэрлэлтийн зах зээлд нэвтрэх алхмаа эхлүүлжээ.
“МИАТ” ТӨХК Ази-Европын хооронд амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэгсэл зэрэг эм, эмнэлгийн тусламжийн бараа тээвэрлэх нислэгийг амжилттай гүйцэтгэж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Наадах чинь хорио цээрийн үед хамгийн эрсдэлтэй алхам юм.\nМөнгөнөөс болж эрүүл мэндээ золиослох гэж байгаа бол лараагийн нислэгээ хий дээ мөнгөний боолчуудаа.