Энэ оны эхний таван сарын байдлаар улсынхэмжээнд 114 хүн зам тээврийн ослоор нас барсан байна. Үүний ихэнх нь орон нутгийн замд гарчээ. Ялангуяа, төвийн бүсийн аймгууд болох Төв, Сэлэнгэ, Орхон, Дорноговь зэрэг аймгуудад тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг их гарсан байна. Харин өнгөрсөн долоо хоногт зам тээврийн ослоор таван хүн нас барсан байна. Тодруулбал, Булган аймгийн Хангал сумын нутагт зургаан зорчигч тээвэрлэсэн автомашин онхолдож, жолооч, зорчигч хоёр хүн нас баржээ. Түүнчлэн Төв аймгийн Жаргалант суманд 90-26 ОРХ дугаартай автомашин онхолдож, зорчигч 86 настай Я нас барсан хэрэг гарсан юм. Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараагийн гүүрний орчим явган зорчигч 46 настай О-г 40-91 ДАР улсындугаартай автомашины жолооч Ө мөргөж амийг нь хөнөөжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )