Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, дөрвөн эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн, шийдвэрээ гаргалаа.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ, ЭВСЛИЙН ЖАГСААЛТ
- Эх орончдын нэгдсэн нам
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
- Их Эв нам
- Зон олны нам
- Дэлхийн монголчууд нам
- Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл (Монгол Консерватив нам, Монголын хүний төлөө нам)
- Ард түмнээ хайрлая нам
- Хөгжлийн хөтөлбөр нам
- Ардчилсан нам
- Ард түмний нам
- Монголын ногоон нам
- Монгол ардын нам
- Та бидний эвсэл (Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг Ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам)
- Эх орон нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- ШИНЭ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол үндэсний ардчилсан намын “ШИНЭ ЭВСЭЛ”
- Ард түмний олонхийн засаглал нам
- Зөв хүн электорат (Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс нам)
- Гэр хороолол хөгжлийн нам
Бүртгэгдсэн намуудад 2020 оны дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-ний өдрүүдэд батламжийг тодорхой хуваарийн дагуу гардуулах юм байна.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо
Сэтгэгдэл ( 2 )
Сонгууль явуулж санал хураахад сонгуулийн хууль бас сонгуулийн хороо ч гэх шиг хэдэн хүн ямар хэрэг байнаа энэ нь зөвхөн залилан мэхлэхэд ашиглах хэрэгсүүрүүд юм. Сонгуульд санал дугуйлах цааснаас өөр зардал байхгүй. Яаж хөрөнгө мөнгө завшиж залилан хийдгийг эндээс харж МАНАН г устгах хэрэгтэй.
Zon olnii nam ner n taalagdlaa ene namaas onchin ishig ner devshsen ch bi demjheer shiidlee kkkk