43.4 сая ам.долларын санал ирүүлсэн банкуудад 30.4 сая ам.доллар НИЙЛҮҮЛЛЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Өнөөдөр  /2020.04.28/ Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2787.40 төгрөгтэй тэнцүү байна.

Өнөөдрийн гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд 43.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Харин  Монголбанк 30.4 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Тэгснээр дөрөвдүгээр сар гарснаас хойш нийт 266.3 сая ам.долларыг Монголбанк валютын захад нийлүүлээд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top