Маскаа зүүж, идэвхтэй хөдөлгөөнтэй амьдарцгаая

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

ХНХЯамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөлийг судлах, үнэлгээ өгөх, ажлын байрны аюултай хортой хүчин зүйлсийг багасгах, арилгах арга хэмжээний зөвлөгөө зөвлөмж өгөх, ажилчдад эрүүл, аюулгүй зан үйлийг төлөвшүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг (МШӨ) эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан (ХЧА) иргэдэд хөдөлмөр зохицуулалтын магадлал хийх, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм.

Тэгвэл энэ салбарын ажилчид ч аюулгүй, эко байдлыг эрхэмлэж байна.

Тухайлбал, ХАБЭМТөвийн Мэргэжлийн өвчин судлалын газарт  10 гаруй жил ажиллаж байгаа  С.Хэрлэнгол сүүлийн дөрвөн жил дугуй унаж байгаа аж. Тэрбээр өглөө 07 цагт хотын зүүн захаас ажил руугаа гарч 40 минутын дараа гэхэд ажил дээрээ ирдэг гэнэ.  Түүнд өвчин гээд сүйд болох зүйл байхгүй өнөөг хүртэл эрүүл саруул байгаа нууцаа дугуйн дасгал, дугуйн спорттой холбоотой гэж тайлбарлаж байна. Замын  түгжрэл, бусдаас шалтгаалах бухимдал, стрессгүйгээр өөртөө эрүүл мэнд бэлэглэхийн тулд дугуйн аялал хийж, дугуйгаар ажил албандаа явж, амьдралдаа зөв дадал, хэвшил бий болгохыг залуу үедээ уриалж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top