Тэдэнд НЭР ДЭВШИХ, танд СОНГОХГҮЙ БАЙХ эрх нь бий

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль хаяанд иржээ. Оны өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчид эхнээсээ тодорч байна. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, 208 нэр дэвшигч өрсөлдөхөөр холбогдох газарт нь мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, баталгаажуулаад байгаа юм.

Харин өчигдөр /2020.04.28/ хуулийн хугацаанд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бие даагч 208 хүний нэрс ил боллоо. Тэдний нэрс ил болсон даруйд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр сайн, муу янз бүрийн мэдээлэл хийгээд сэтгэгдэл хөвөрч эхэллээ. Гэхдээ хэн дэвших нь тийм ч чухал биш чухал биш. Асуудал нь дэвшиж байгаадаа бус сонгож байгаадаа бий.

Үнэхээр ч УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бие даагчдын дунд орчин үеийн сошиал "од"-д олон байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, нэрийнх нь өмнө ямар нэгэн оршил, ажил мэргэжлийг нь бичихгүйгээр бүтэн нэрийг нь дурдах төдийд олон нийт андахгүй олон хүн бие дааж нэр дэвшихээр хүсэлтээ хүргүүлсэн байгаа нь өнөөдрийн улс төрийн үйл явдлыг улам ч сонирхолтой болгож байна гэхэд болно.

Тухайлбал, Г.Баасан, М.Чингисхаан, Х.Бээжин, Л.Өнөрчимэг, Нара, Г.Майцэцэг, Ц.Пүрэвхүү, Ц.Амарбаясгалан, Г.Ганхуяг, М.Ичинноров нарын нэрс хөвөрнө. Харин нөгөө талд цагтаа парламентын танхимд үгээ хэлж явсан С.Баярцогт, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Г.Уянга, Л.Гансүх нар ч бие дааж нэр дэвшихээр болсон нь бүр ч анхаарал татна. 

Энэ мэт энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн 208 хүний нэрс ил болсон явдал нь олон нийтийн сүлжээг улам ч идэвхтэй болголоо. Нэг үгээр хэлбэл, амтай болгон нь тэдний тухай ярьж, бичиж байна. Хамгийн харамсалтай нь, тэдний тухай сайн гэхээсээ илүүтэй саар зүйлийг ярьж, түгээж байгаа явдал юм.

Гэхдээ энд та, бид нэг зүйлийг мартаж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүнийг нас хүйс, ажил мэргэжил, баян ядуу, арьс өнгө зэргээр нь ялгаварлаж болохгүй. Тэр ч битгий хэл хэнд ч сонгох, сонгогдох эрх нь нээлттэй билээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд сонгох, сонгогдох эрхийг нь хуульчилж өгсөн байдаг. Энэ нь та хэн ч байсан УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхтэй бол нөгөө талаараа та хэнбугайг ч байсан сонгохгүй байх эрхтэй юм. Шуудхан хэлэхэд, түүнд нэр дэвших, танд сонгохгүй байх эрх нь бий гэдгийг мартаж болохгүй. Тиймээс битгий муул, сонголтоо л зөв хий...

УИХ-ЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД БИЕ ДААЖ НЭР ДЭВШИХЭЭР ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛСЭН 208 БИЕ ДААГЧИЙН НЭРС: 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.80) 2020 оны 04 сарын 29

Санал хураах байр луу очихгүй байх ч эрх бас бий.

0  |  0
БӨАБӨА(43.228.131.110) 2020 оны 04 сарын 29

Эргүү малнууд битгий ДОРОМЖИЛ

0  |  0
ЗОЧИН(202.9.46.153) 2020 оны 05 сарын 03

ТЭНЭГ ХҮН Л ЭДНИЙГ СОНГОНО

1  |  0
Su ah(202.179.27.35) 2020 оны 04 сарын 29

Тэд сонгогдох эрхтэй бид тэднийг сонгох эрхтэй. Та буруу сурталдсан юм биш үү найзаа кккк

0  |  0
Top