"Ковид-19" цар тахлаас шалтгаалж The HU хамтлагийн аялан тоглолт түр цуцлагдаад байгаа билээ. Энэ талаар The HU хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер, МУГЖ Б.Дашдондогоос тодрууллаа.
-Таны хувьд хамтлагийн гишүүдээ Монголдоо авчрах хүсэлт гаргасан байна. Хорио цээрийн дэглэмийн хугацаа дуустал хүлээх боломжгүй хэмжээнд тулчихсан ажил байгаа гэсэн үг үү?
-Дэлхийд гарч, нэр алдраа цуурайтуулаад явж байгаа хамтлагуудын хувьд хоёр дахь цомог хамгийн чухал байдаг юм. Энэ альбом сайн гарч чадах юм бол нэрээ үлдээж чаддаг тийм жишиг ч бий. Одоо бид шинэ альбомоо хийж, энэ ондоо багтаагаад өгөх ёстой. Бид энэ боломжийг алдаж болохгүй. Энэ бүхэн алсуураа Монгол Улсад ч хэрэгтэй. Тийм учраас л би “The HU хамтлагийг Монгол руугаа татаач дээ, энэ чинь Монгол Улсын үндэсний баялаг шүү дээ” гээд байгаа юм. Дэлхийд нэрээ дуурсгасан хамтлагаа өөрсдөө татаж аваад, хамгаалаад, шинэ цомогт нь санаа тавиад, сэтгэлийн дэм үзүүлэх хэрэгтэй байна.
-Хэрвээ The HU хамтлагийн шинэ альбом амжилт олох бол..?
-The HU ерөөсөө дэлхийн од болчихлоо л гэсэн үг. Одоо бид дөнгөж л дөрөөн дээрээ зогсож байна. Ийм байхад нь жаахан тойлоод, тордоод өгмөөр байна шүү дээ.
-Та хаана, хаана хандсан бэ?
-Улсын Онцгой комисст гурван удаа хандлаа, Б.Ууганбаяр дэд хурандаа руу утасдаж хэлсэн. Шадар сайд Ө.Энхтүвшин рүү мессеж илгээсэн. Албан ёсоор бичгээ оруулж өгсөн. Хүн болгонд л хэлж байна. Монгол Улс энэ цар тахлын үед бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц байгаа нь бидний бахархал хүндэтгэлийг төрүүлж байгааг энэ дашрамд хэлье.
-Хамтлагийн гишүүд Австралид байгаа гэсэн. Та хамт байж байгаад ирсэн юм уу?
-Тийм. Өөрөө ирж байгаад хамтлагаа татаад авна гэдэг ойлголттой ирсэн. Бид хоёр сар орчим чимээгүй хүлээцтэй байлаа. Одоо бол дугармаар санагдаж байна. Фэнүүд маань ч гомдол, саналаа бичиж байна. Гадаад орны фэнүүд “Улс нь яагаад ганц алдартай хамтлагаа татаж авдаггүй юм бэ” гэсэн сэтгэгдэл асар их бичиж байна. The HU хамтлаг бол монголчуудын дэлхийд гарах гарцыг нээж байгаа хамтлаг, үндэсний баялаг юм гэдгийг л ойлгоосой. Ирээдүйд Монголын эдийн засагт эергээр нөлөөлж болох хамгийн их зүйлийг авчрах хамтлаг бол The HU шүү.
The HU хамтлагийн ахлагчтай онлайнаар холбогдож, гурван асуултад хариулт авлаа
The HU хамтлагийн ахлагч Ц.ГАЛБАДРАХ: “ЭХ НУТАГТАА ОЧИХ ЮМ БОЛ хоёр ДАХЬ ЦОМГИЙНХОО АЖИЛД ШАРГУУ ОРМООР БАЙНА”
-Сайн байна уу? Та нарыг Австралид дуу бичлэгийн студитэй хамтарч ажиллаж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлд нийтлэгдсэн. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Энд нэг студи дээр бичлэг хийлгэж байсан юм. Австрали улс хорио цээрийн дэглэм тогтоогоод хоёроос дээш хүн нэг дор цуглуулж болохгүй гэдэг журам мөрдөж байгаа учир бид байрлаж байгаа байрандаа өөрсдөө бичлэгээ хийж байна. Ажиллах нөхцөл үнэхээр учир дутагдалтай байгаа ч хоёр дахь цомгийнхоо дуунуудыг бичиж эхэлсэн. Одоогийн байдлаар 4-5 дуу бичээд байна.
-Бушуухан харих сан гэж бодогдож байна уу?
-Мэдээж. Бид бүгд л гэр бүлийнхнээ санаж байгаа. Эх нутагтаа очих юм бол хоёр дахь цомгийнхоо ажилд шаргуу ормоор байна. Энд зөвхөн өдрийн цагаар л дуу хөгжим дуугарах ёстой. Хажуу хөршдөө саад болж болохгүй учраас тодорхой цагт багтаагаад ажиллахад нэлээд хумигдмал болоод байна. Студи дээрээ бол чөлөөтэй юмаа хийнэ, хүссэн үедээ хөгжмөө дуугаргах боломжтой.
-Аялан тоглолтоор явж байхад үзэгчдээ хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Үзэгчид, фэнүүд их сүртэй хүлээж авч байгаа харагддаг.
-Мэдээж сайхан байлгүй яахав. Бид өөрсдийн эх хэл дээрээ дуулж байгаа. Хөгжим гэж дэлхий дээр ганц сайн ойлголцдог хэл байна шүү дээ. Очсон газар болгон шинэ. Шинэ газар болгон бидний дууг хэдэн жилийн турш сонсож байгаа юм шиг, аль хэзээний мэддэг юм шиг л хүлээж авдаг.
-Монголдоо аль болох хурдан ирээрэй. Амжилт хүсье, залуучууд аа.
-Баярлалаа.
Сэтгэгдэл ( 37 )
Ta naryn hereg bidend neg ih alga...
Zailaa. Yu buteesen. Nodnin naadmiin neelted uned orson bsan.
Өвчин тархаад, хөл хорио тогтоож, гадагшаа битгий яв гэж сануулаад байсан үед явсан. Би гайхаж байсан. Од болцгоох гэж л явсан юм байна шүү дээ. Өвчний улмаас яваад хоригдсон зөндөө хүн байгаа. Эх орныхоо үгэнд орох байж дээ.
Юу ч гэсэн үгийн. Юу ч болоогүй байхад одонцорын өвчин тусчиж. Ичдэггүй юмнууд . Дуугарахгүй бол болохгүй нь ч гэх шиг. Зөвхөн ийм хар амиа бодсон байж болохгүй ш дээ. Өчнөөн оюутнууд өвчтэй хүмүүсийн урдуур дайрах гэсэн арчаагүй зан
Бид австралид үлдлээ гээд байсан юм бишүү та нарын сонголт шүү
Дошдоногоо Хар амиаа бодоод Олсон хэдэн халтар төгрөг чинь. дуусах гээд байна уу. Тэрний оронд жоохон ч гэсэн сэтгэл гарагаад Хөгшид хүүхдүүдийг авчирий гэж яриаач. Чи бол худлаа биздаа байна шүү. Мөнгөний хойноос худлаа хэдэн бацаан энэ тэнд орилуулаад дуулуулаад дэлхийд нэрээ гарган монголд хэрэгтэй гэх шиг. Тэртээ тэргүй Монгол гэж дэлхийд мэднэ. Та нар шиг халтруудаар тутаагүй Сэтгэлгүй биздаа минь. Өөрөө Ээж аав үр хүүхэдгүй юм шиг. Битгий дүлзэн царайлаад байгаарай.
Битгий солиоор Дошдоногоо чи бол мөнгөний хойноос явдаг хүн .тэрний оронд тэнд бөйгаа хөгшид хүүхдүүдийг авчирсан дээр байхаа. Залуу хүмүүс гайгүй тэсээд гарчих байх. Тэгээл нэг их рлон үгтэй биздаа бэ. Нүдэнд нь мөнгө харагдаад олсон хэдэн төгрөг нь. Дуумах гээд байна уу. Сандараал авчирахгүй бол болохгүй нь гэх шиг. чамд бол майл гэнэ шүү. Өөрөө амиаа бодсон гөлөг байна шүү...
Эх орондоо ирээд болохгүй бүтэхгүйгээ гээд тоглолт ч хийгээгүй биз дээ.
Монголдоо, монголын ард түмэндээ ганц ч ая дуу өргөөгүй байж одоо монголд хэрэгтэй гэхд яахав дээ бид таньж мэдэхгүй.
tedgeer humuus tendee baij baig ee\n
Цаадуул чинь мөнгө хөөгөөд явсан вм биш үү Дашдондог оо.\nМөнгө чухал биш эрүүл мэнд эрхэм алдар хэрэгтэй байсандаа. Одоо яахав өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юмаа.
ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙ БАРЬЦСАН ЭРИЙН ОРОНЦОГУУД ОНИГО ОНИГО.
Өөрөө Амь бодож ирчихээд одоо энд тэнд Солиороод явах юм Чиний тэр Альбом энэ тэр Хэнд хэрэгтэй юм Монгол хүний Аминаас илүү Дашдондог чиний Ашиг сонирхол илүү гэж үү , Дэлхий даяар аймшигт Тахал гарчихаад байхад Альбом яриад явж байдаг энэ Дашдондог Эрүүл үү\n,
Яаж очсоно замаараа шууд нислэг хийх боломжтой газарт өөрсдөө ирсэн хойноо авахыг шаардаач.
Энэ хамтлагтай хамтлаггүй монгол гэж мэдэх нэг нь мэднэ.бүү онгир.
Монгол ардчилсан орон шуу дээ онцгойлж хэн нэгийг авах боломжгуй
Улс орны нэрийг гаргаж байгаа тул заавал биднийг авах естой, бусад улс орны хүмүүс биднийг шоолно гэж ичих хэрэггүй. Тэгээд ч алдар нэртэй тул өвчин авч, үхэж болохгүй гэсэн үг биш Дашдондогоо. Энэтхэгт тэр халуунд хоол унд ч байхгүй өвчин зовлонтой хүмүүсээ авч чадахгүй байхад Австралид байгаа танай залуус тоглолт хийж олсон мөнгөөрөө хэсэгхэн хугацааг даваад гарахаас өөр арга байхгүй.
ene ovchin tsar tahliin ued aldar hund hend hereggui. nom jurmaa l mord.
Ter bayacnuud yah ve eer yadarsan humuusiig avcnrah heregtei
Тэр риздакууд хэнд хэрэгтэй юм
heden segsiisen orkuud l bna lee
мөнгөний араас явсан хүмүүс шүү дээ
Gadaadad toglolt hiihed tuhain gazriin turees, tendee bairlah bair saw, hool und, tatvar hurtel toglolt bur deer toldog. Bilet ni tiim ch unetei bgaagui 20-29€ 30-35$ l bsan. Nodlingiin toglolt bol ashgiin bus bsan uchraas ene jil ashgin toloo toglono gej bsan. Tegeed ch mongol hamtlagiig gadaadd toglolt hiihed ni 70-80huwi n dan gadaadd uneheer shutej uzej bsan unendee l mglooro ter uyd baharhsan. Gehdee ene uyd owchin ali 1 saraas garchad bhd yagaad gadagsha yavj bgam be ugasa l ihenh n oron hamrahn todrhoi bsn shde
hamtlagaa yadahnaa tokyo,seuol tataad avchirchihaach
өвчин гарчаад байхад юун дуучин
Эд залуу хүмүүс. Одоо уралдаан тэмцээний үе биш. Хэн нь илүү хэрэгтэй вэ гэдэг талаас нь биш хэнд яаралтай тусламж зайлшгүй хэрэгтэй бна гэдэг талаас нь харах ёстой. Өвдсөн өндөр настан хүүхдүүдээ эхлээд авчрах нь зөв
Зочин энэ хүмүүс монгол улсын хөгжилд юу хийсэн гэж гадаад тоглсон нэр зүүж мөнгө олсон хүмүүс
ЯАААГ ЭНЭ ҮНЭН 2 ДАХЬ ЦОМОГ ХЭРЭГТЭЙ ЮҮ, ХЭНД ЮУНД ЯАХ ГЭЖ...
Turiin undur shagnaliig hurtel irj avahgui l tom tom yum yariad bsan biz dee. odoo l eh oron ni hereg bolj genee. mun yarivaa.
buu tenegt , khaldwar garchikhsan , end tend toglokh bolomj baga bolchikhson ued yawsan , medremjtey baykh kheregtey baysan , 2- t manaykhaas awstrali ruu shuud nisleg baykhguy , solongost ireed l mongoldoo ireech , ,3-t odoo ongots khulslukh mungutey bolson biz dee, er ni ulsdaa TATWAR tulsun uu? ulsyn bayalag geed baykhyg bodokhod
Үнэн. Монголын нэг баялаг . Одоо цагт дэлхийд Монголыг сайхан харагдуулж нэр төрийг нь өргөж буй ганц юм байгаа нь энэ хамтлаг.
Soliortson garuud ve uursduu damjaad toirood irekhgui uy durtai uym bol
Чухам л гадаадад байвал яг цомог гаргаад тоглолт хийгээд монголд боломж муу гээд бсн
Зззааааасссссс больж үз
chinii baylag baih daa chaavas
за яршиг даа мөнгөний хойноос явсан л биз дээ
Монгол хүн бүр Монгол улсын үндэсний баялаг. Цэг.