Хаврын өдрүүд эхлэхэд нар ээж, газар дэлхий дулаан элчээрээ төөнөх шиг, үүнийг дагаад хүний сэтгэлийн илч ч нэмэгдэх шиг санагддаг. Сэтгэл, ухаан бодол, ааш зан маань, бас хүмүүсийн харц дулаахан, нар шиг...
Хавар бид салхинд гарч, ууланд алхаж, байгальтай ойр байхыг хүсдэг. Харин энэ жил бид аюулт цар тахлын улмаас хөл хорионы дэглэмд байна. Бас дулааны улиралд гардаг ойн түймэр, шар өвч шатах зэрэг эрсдэлүүдийн улмаас байгальтай харьцах, түүнээс эрч хүч авах нь дутмаг байх шиг...
Коронавирусний халдвараас өөрийгөө болон ойр дотнынхоо хүмүүсийг хамгаалахын тулд олны хөлийн газраар явахгүй байгаа, агаар салхинд гаръя гэхээр зам хаагдсан байгаа бол та өглөөд гэртээ цонхоороо нарны туяа, халуун элчийг нь хангалттай оруул. Өглөө сэрээд байгалийн гэрэл, нарны илчинд 30 минут байхад л хүн стресс, ядаргаанаас өөрийгөө хамгаалж, сэтгэл гутралд тэр бүр өртдөггүй болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Бас нарны илч нь аюулт вирусийг устгадаг байгалийн төгс “эмч” байдаг. Бас таны биед хэрэгтэй витамин Д-г өгнө. Гэр, өрөө тасалгаандаа агаар салхи хангалттай оруулахаас гадна нарны илчийг оруулаарай. Нар шиг өдрүүд ирж, аюулт тахлыг ялан, хүн бүрийн сэтгэлд нар мандаж байх өдрүүдийн төлөө хамтдаа хичээцгээе.
Сэтгэгдэл ( 0 )