УИХ-ын өнөөдрийн /2020.04.29/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн барьсан “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ШИНЭН-ын дарга Ж.БАТЗАНДАН "Чоно борооноор гэдэг шиг бүлэглэлийн үйл ажиллаага идэвхжиж байна. Монголын ард түмнийг хөл хорионд оруулсныг далимдуулж шүүх засаглал Үндсэн хуулийн Цэцийг ашиглаж, ард түмний баялаг ордыг хулгай хийх, томоохон гэмт хэргээ нуун далдлах, түдгэлзүүлэх, зогсоох ажиллагаа хэрээс хэтэрч байгаа мэдээлэл ирж байна. УИХ-ын дарга аа, Үндсэн хуулийн Цэцэд гарсан шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт ярьсан. МАНАН-гийн хулгай хийсэн орд газрыг эргүүлж авч ирэхээр УИХ-ын тогтоол шийдвэр гарсан. "Эрдэнэт" үйлдвэрт онц дэглэм тогтоогоод ажиллаж байна. Улмаар 2019, 2020 онд "Эрдэнэт" үйлдвэрийн ашиг гурав дахин ихэссэн. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр МАНАН бүлэглэл "Эрдэнэт" үйлдвэр, Багануур, Асгатын мөнгөний орд зэрэг 30 гаруй томоохон ордыг буцааж авахаар зэхэж байна. Д.Тогтохсүрэн дарга аа, Г.Занданшатар дарга аа. Наад улс орны чинь өмч хулгайд алдагдчихаад байна. Одоо бодит алхмыг хийх ёстой. Хөл хорио тогтоох нь хулгайч нарыг өөгшүүлж, хаацайлна гэсэн үг үү. Үндсэн хуулийн Цэц ард түмний эсрэг ажиллаж байна, үүнд онцгой анхаарч өгөөч ээ, эрх баригч намынхаан" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 9 )
hulgaich nariin buleglel shuuhed uurlesen
hulgaich nariin buleglel shuuhed uurlesen
hulgaich nariin buleglel shuuhed uurlesen
hulgaich nariin buleglel shuuhed uurlesen
hulgaich nariin buleglel shuuhed uurlesen
hulgaich nariin buleglel shuuhed uurlesen
Ард түмний эсрэг ажиллагч нь Батзандан өөрөө
Угаасаа тэгэж ирсэн. Тэд эх орноосоо урвагчид. Тэд олигархуудын захиалгаар ажиллаж байдаг монголын дайснууд.
Luv shyydee.hoison yarij ard olnii tolgoi ergyylj dalduur hiisen luivriig haacailsaar baina.Shine namiig demjih heregtei.