Найрагч шүлэг хоёр бие биеэ зүүдэндээ хүртэл хайдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15


 Шүлэг, яруу найрагч хоёр бие биенээ эрэлхийлж цаг хугацааны хайлтанд нэгнийгээ  олсон тэр л цагт  гайхамшигт бүтээлүүд төрдөг . “Ижийгээ амьдад үхэж болохгүй”, “Зам”, “Голын тохой дээр” зэрэг олон сайхан шүлгээрээ ард түмний дуу хоолой болсон яруу найрагч бол МЗЭ-ийн болон Нацагдоржийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч, Арлааны Эрдэнэ-Очир юм. Тэрээр

... Жирийн шувуудыг ажсандаа

Тэнгэрийн уужмыг би мэднэ

Нисэх жигүүртэйдээ тэр

Талын уудмыг ч би мэднэ

Буух нутагтайдаа тэр

Би талын бүргэд... гэж тэнүүн талд уужим амьсгал авч байгаа мэт сэтгэл төрүүлэм талын омогшил бичсэн нь гайхалтай.

Яруу найрагч бүхэн зүүдэндээ шүлэг бичдэг гэдэг. Харин зүүдний тэмдэглэл хөтөлнө гэдэг тэр болгон хүний хийдэг ажил биш. Эрхам яруу найрагч маань зүүдэндээ итгэж түүнийгээ нойрондоо тэмдэглэдэг гэнэ. Түүний 2010-05-02-нд зүүдэлсэн нэгэн зүүд нь: Нэг их сүрлэг уулсын хормой бэлд хүлэг морьд тоноглож чимэглэсэн тэрэгтэй оршуулгын ёслол болно.  Анхилмал зандан үнэрт хүрэн авсны дэргэд хүлэг баатрын ёсоор хувцаслан товхиносон нь яруу найрагч  Ү.Хүрэлбаатар, Б.Лхагвасүрэн нар байв... гэсэн нь эгээ л шүлэг мэт. Жинхэнэ  найрагчийн зүүд нь хүртэл  яруу найраг байх юм даа. Яруу найрагчийн маань сод авъяас  дэлхийн алдарт яруу найргийн нэгэн гүүр болон үлдэх болтугай.

Ө.Яруу.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top