О.Батнасан: Банк, санхүүгийн шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

УИХ-ын өнөөдрийн /2020.04.29/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн барьсан Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн О.БАТНАСАН: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Ер нь манайх цар тахлын үед сайн ажиллаж байна. Шаардлагатай арга хэмжээг шат дараалалтай авч байгаа. Цаашид анхаарах хэдэн асуудал байна. Банк санхүүгийн шинэчлэлийн асуудлыг яаралтай хийх хэрэгтэй. Монголбанк хуулиа батлуулсан. Хөрөнгө оруулалтын банкны хуулийг хэлэлцэж байна. Нэлээн явчихсан гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг батлах юм бол үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого нэлээн явах юм аа. Хөрөнгө оруулалтын банк зөвхөн зээл гаргана. Төр бодлогоор үйлдвэрээ дэмжихгүй байна. Дэлхийд алтны зах зээл өсөж байна. Үүнтэй холбоотой сайн ажиллах хэрэгтэй. Нийгмийн даатгалын салбар алдангатай явдаг. Цаашид нийгмийн даатгал төлчихөөд тэтгэвэрт гарч чаддаггүй, эсвэл нас бардаг. Энэ хүмүүсийн мөнгийг ар гэрт нь өвлүүлэх тал дээр зоримог шийдвэр гаргах хэрэгтэй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top