"Малчдын тушаасан нэг кг ноолуур тутамд 20000 төгрөгийн урамшуулал олгоно"

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, А.Сүхбат, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнасан, Б.Элдэв-Очир нар өнөөдөр /2020.04.29/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд малчдын тушаасан нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийг дэмжлэг үзүүлэх төслийг санаачилжээ. Тэрхүү төслийг нь Засгийн газраас дэмжихээ илэрхийлсэн байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Та бүхэн бодит нөхцөл байдлыг мэдэж байгаа байх. Салбар яам нь нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж зарласан. Үйлдвэрлэгчид болон малчдын дунд ойлгомжгүй байдал үүссэн. Малчид хүлээлтийн байдалтай байна. Тиймээс энэ бүхнийг ойлгмжтой болгох хэрэгтэй. Түүнчлэн 300 тэрбум төгрөгөөр ноолуур худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжлээ гэхэд 30 хувийг нь авч байна. Үлдсэн 70 хувь нь яах вэ гэдэг нь бас тодорхойгүй. Тэгэхээр малчдын тушаасан нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгоно. Энэ нь малчдын орлогыг нэмэгдүүлнэ. Энэ бол аль аль талдаа амьдралд ойрхон, малчдын орлогыг дэмжих зөв хувилбар гэж гаргаж ирлээ" хэмээн тодотголоо.

Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Аж ахуйн нэгжүүд хүнд нөхцөлд өөрсдийн бололцоогоо дайчилсан ч гэсэн 300 тэрбум төгрөгийг гар дээрээ авах нь эргэлзээтэй. Тиймээс үлдэгдэл 70 хувь дээрээ ч яах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Сая дурдагдсан 20 мянган төгрөг бол бодитой зүйл шүү. Сангийн яам судалгаа хийсэн. Жилд 200 тэрбум төгрөг хэрэгтэй гэх судалгаа гарсан. Үүнийг Засгийн газар дэмжихээ илэрхийлсэн" гэх мэдээллийг өглөө. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.20.99) 2020 оны 04 сарын 30

Малчид ноолуураа тухайн үеийн ханшаар нь зараад болоод л байсан .Энэ хэцүү үед энэ их мөнгөө юмыг яаж мэдэхэв гээд хямгадмаар юм..Энэ боо сонгогчидод мөнгө тараах нэг хэлбэр . СЕХ-ныхон сэрээчээ..Хууль.ном чинь зөрчигдөх гээд байна шүү

0  |  0
ZOCHIN(1.159.148.175) 2020 оны 04 сарын 29

RADNAASED SHIG AVILGACHIN NAIZUUDAA HUULIAR HEREG HEREGSEHGUI BOLGODOG HUNIIG YG YAH ESTOI VE...GAALIIN AVILGACHIDAASAA HUVI AVDAG GEL UU...

0  |  0
haha(182.160.37.59) 2020 оны 04 сарын 29

saihan songuuliin show shaaaaj bndaaa hahaha, odoo man an heniig n ch buu songo, 30 jil doromjillooo ta bidniig

0  |  0
Зочин (66.181.161.8) 2020 оны 04 сарын 29

Сонгуулийн санал авах гэж хэдэн малчидад мөнгө тараах Ман бүр алингаа алдаж байна. Чөлөөт зах зээлийн замаарай явахад болно шдээ. Малчин гэж дархан цаазтай амьтан уу???? Хот суурингийн хүмүүс харх уу МАНы маанагууд аа??????

0  |  0
бод(66.181.161.38) 2020 оны 04 сарын 29

солиороо новшнуудаа мөнгө тараах

0  |  0
Top