БНСУ-д суух Элчин сайдаар нэрлэгдсэн Н.Эрдэнэтуяа гэж хэн бэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Засгийн газрын өнөөдрийн /2020.04.29/ ээлжит хуралдаанаар Намсрайн Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулж, Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж, саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон билээ. 

БНСУ-д суух Элчин сайдаар нэрлэгдсэн Н.Эрдэнэтуяа гэж хэн бэ?
 

Баруун гар талаас Н.Эрдэнэтуяа


Н.Эрдэнэтуяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ийг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй.

Шадар дипломат цолтой. Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй.

1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтэн, 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж, 2018 оны наймдугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж.

Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч юм.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Otgonbayar(66.181.165.211) 2021 оны 09 сарын 01

Korono bol ene avgain arisiig huulsan. Ajlaa sain hiijij hun devshdiishde.

0  |  1
Otgonbayar(66.181.161.86) 2021 оны 09 сарын 01

Ene huiten avgaig butsaaj yavuulmaar bn. Ene hun ungursun 3 jil yu ch hiigeegui ee. Arga hemjee, saihan uil ajillagaa bolohod bi Elchin saidiin orlogch gj userch garch ireel, muu muuhai hetsuu hatuu zuil bolohoor Bi elchin said bish gj zugataagaad. iim hogiin hurgan kommunist ardchilsan ulsad tohirohguu ee

0  |  1
Сүүгии(66.181.185.41) 2021 оны 02 сарын 17

Хурц хурц гэж солиорж байхаар ийм айхтар боловсон хүчин байж л байсан байшд.

3  |  0
zochin(49.0.212.59) 2020 оны 07 сарын 13

Mundag hun bnaa. Amjilt husie.

2  |  0
Зочин(202.21.100.210) 2020 оны 07 сарын 13

ОК

2  |  0
Зочин(202.126.89.46) 2020 оны 07 сарын 13

Энэ эмэгтэй үнэхээр мэргэшсэн төрийн ажилтан, гадаад яамны туршлагатай ажилтан даа. Хариуцсан ажлаа яс хийдэг, арын ажил албаа аав ээж хоёр хөгшиндээ даатгасан, ганц охиноо умартан ажилладаг ийм л нэг жинхэнэ төрийн түшээ , албаны хэнээтэй, бүсгүй байхыг мэдэх юм. Саяхан аав нь өнгөрч насан өндөр ээжээ орхиод ажлаа хийхээр явсан даа. Манай зарим эмэгтэйчүүд эр нөхөргүй,ар гэрээ хаяад ажлын төлөөзүтгэдэг дүр төрх ажиглагдаад байдаг. Тэдний нэг дээ. Татлаа түлхээгүй бор зүрхээрээ яваа энэ бүсгүй одоо ийм ажил хийх цаг нь ирсэнд талархаж байна.

5  |  0
Njuty(192.82.67.195) 2020 оны 04 сарын 30

Яах аргагүй мэргэжлийн хүн. Бүх талаар бэлтгэгдсэн хүнийг өөлөх үг олдохгүй болохоороо ЦАРАЙ МУУТАЙ ч гэх шиг. Энэ бичээч ч гэж хөөрхий амьтан. Засгийн газар Элчин сайдад нэр дэвшүүлж байгаа юм. Одоо ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч шүүн тунгаагаад УИХ-д мэдүүлнэ. УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцээд санал хурааж дэжих эсэх талаар шийдвэр гаргана. Үүний дараа Ерөнхийлөгч томилж, итгэмжлэх жуух бичгээ гардуулна. Бас суух орноос санал буюу агремен авна. Энэ бүх процессыг сэтгүүлч маш сайн мэддэг байж зөв нэр томьёогоор нь бичих ёстой юм. Нэрлэгдэнэ гэж юу гэсэн үг юм бол оо. \n

3  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 04 сарын 30

tur tur

0  |  0
Zochin(98.206.15.23) 2020 оны 04 сарын 29

Tanidag humuus zogsoj baih chin. Hashaa maani tom saihan er boljee.Erdentetuyatai taaraldalgui barag 26,27 jil bolchihoj.

0  |  0
орл(182.160.35.92) 2020 оны 04 сарын 30

сайхан царай муут бна. ухаан нь их байх болтугай.

0  |  1
Top