Ч.Содномцэрэн: Нам, эвслүүд хуулиа дагаж, шударга өрсөлдөхийг хүсэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар болсон билээ. Энэ удаагийн ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр /2020.04.30/ Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн батламжийг нь гардуулж өглөө.

Тухайлбал, одоогийн байдлаар АН болон Дэлхийн монголчуудын нам Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардаж авлаа. Харин маргааш /2020.05.01/ эрх баригч нам болох МАН хийгээд бусад нам, эвсэл батламжаа гардаж авах юм. 

Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Өнөөдөр АН болон Дэлхийн монголчууд намд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох батламжийг нь гардууллаа. Нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт, материалаа ирүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль зэргийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн. Тиймээс энэ удаагийн ээлжит сонгуульд оролцохдоо хүсэлтээ илэрхийлсэн, хуулиа дагаж мөрдөж, амжилттай оролцохыг хүсэж байна" хэмээн тодотголоо. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ, ЭВСЛИЙН ЖАГСААЛТ
 

  1. Эх орончдын нэгдсэн нам
  2. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  3. Их Эв нам
  4. Зон олны нам
  5. Дэлхийн монголчууд нам
  6. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл (Монгол Консерватив нам, Монголын хүний төлөө нам)
  7. Ард түмнээ хайрлая нам
  8. Хөгжлийн хөтөлбөр нам
  9. Ардчилсан нам
  10. Ард түмний нам
  11. Монголын ногоон нам 
  12. Монгол ардын нам
  13. Та бидний эвсэл (Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг Ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам)
  14. Эх орон нам
  15. Ардчилал шинэчлэлийн нам
  16. ШИНЭ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол үндэсний ардчилсан намын “ШИНЭ ЭВСЭЛ”    
  17. Ард түмний олонхийн засаглал нам
  18. Зөв хүн электорат (Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс нам)
  19. Гэр хороолол хөгжлийн нам

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.95.225) 2020 оны 05 сарын 04

Содномцэрэн бол будлианы жинхэнэ эзэн. АН-д морь нохой мэт зүтгэдэг энэ долигнуурыг зайлуулж болдоггүй юм уу.

0  |  1
Ард(64.119.26.148) 2020 оны 05 сарын 04

Энэ сонгуулийг олон жил будлиантуулж, луйвар зохион байгуулагч долоогчыг зайлуулдаггүй юм байх даа

0  |  1
Соёл(66.244.109.90) 2020 оны 04 сарын 30

Сонгуулийн ерөнхий хороо өөрөөө хуулиа сахиж, хуулв зөрчсөн АН болон Гэр хорооллын хөгжлийн намыг жагсааалтаас хас.

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 30

ger horoolol hogjiliin nam gej estoi sonsoogui um baina…namtai um baina yagaad hogjihgui bain ger horoolol ?

0  |  0
Top