С.Эрдэнэ: АН-ын мөрийн хөтөлбөрийн гол санаа бол өрхийг дэмжих өсөлтийн бодлого юм

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар болсон билээ. Энэ удаагийн ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр /2020.04.30/ Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн батламжийг нь гардуулж өглөө.

Тухайлбал, АН-ынхан 12:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны байранд ирж, сонгуульд оролцох батламжаа албан ёсоор гардаж авлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох эрхээ сая гардаж авлаа. Бидний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо "Монгол өрх-Хөгжлийн бодлого" гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Өрхийг дэмжих өсөлтийн бодлого бол мөрийн хөтөлбөрийн гол санаа байна. Өнөөдөр Монгол өрхийн чинээлэг байх, тэдний эрх чөлөө, ажлын байраас эхлүүлээд амьдралын чанарыг дээшлүүлэхэд бүх анхаарлаа чиглүүлж ажиллах болно. Бид эрх тэгш, шударга ёсны зарчимд суурилж оролцох болно. Гэхдээ эрх баригч намын хууль бус үйлдэл одоо ч гарч байгаа. Гэсэн ч бид амжилттай оролцож чадна гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн онцоллоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 30

S.Erdenii huiin nam bolchihson bna . .Songyyliin daraa shvvhed dyydagdahaas aigaad yanz bvriin jvjeg tavaidal uuriiguu daraa ni hamgaalah huvi hvmvvsee ner devshvvleed .Ene bvtehgvi hylgaichaa .

0  |  0
Top