АН-ынхан "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-той хамтарч ажиллана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Ардчилсан нам,  “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-той хамтран ажиллахаар боллоо. Ардчилсан намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар өнөөдөр /2020.04.30/  хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Ингэснээр баялаг бүтээгчид Ардчилсан намтай  нэгдэж ажиллах боломж бүрдэж байгаа юм.“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд бизнес эрхлэгчид тулгамдсан асуудлаа илэрхийлж,  нэгдэж ажилладаг. Тиймээс ч ЖДҮ эрхлэгч, баялаг бүтээгчид 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүлсэн.  Ардчилсан нам тэдний саналыг мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан байна.

Одоогоор  Монгол Улсын хэмжээнд баялаг бүтээгчид нэг сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Тиймээс тэдэнд бодит дэмжлэг хэрэгтэй байгааг энэ үеэр онцолж байлаа. Эрх баригчид өнгөрсөн жилүүдэд ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булааж, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд  оновчтой бодлого хэрэгжүүлээгүй. Тэгвэл Ардчилсан нам бизнес эрхлэгч, ЖДҮ эрхлэгч, баялаг бүтээгчдийг бодитоор дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх  бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(59.153.115.252) 2020 оны 04 сарын 30

АН ын баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтарч ажиллахаас баялаг бүтээгчид татгалзацгаая.

1  |  0
Top