Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам сонгуульд оролцох батламжаа гардлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар болсон билээ. Энэ удаагийн ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр /2020.04.30/ Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн батламжийг нь гардуулж өглөө.

Тухайлбал, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам өнөөдөр сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа. Энэ үеэр тус намын дэд дарга А.Эрдэнэбаяр "Бидний мөрийн хөтөлбөрийн зорилго та бүхний сонголтоос шууд хамаарна. Мөрийн хөтөлбөртөө авилагчдыг хөрөнгийг хурааж улсын орлого болгож шударга ёсыг тогтооно. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж импортыг хязгаарлаж экспортыг дэмжинэ. Байгалийн баялагийн тэгш хувиарлалтыг бий болгож эх оронч сэтгэлгээг бий болгоно. Хуулийг тэгш үйлчилдэг ёс зүйтэй нийгэм бий болгоно. Улсын төсвийг бүрдүүлдэг бүтцийг олон тулгуурт болгоно" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.248) 2020 оны 04 сарын 30

BAS IIM BAAGIINUUD BAYDAG YUM UU?

0  |  0
zochin(66.181.184.248) 2020 оны 04 сарын 30

IIM BAAGIINUUD BAS BAYDAG YUM UU?

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 30

Masjh zuv hudulubur negel baih shiv .Daabch chadah bolov uu .Mongol ter chigtee hylgaichaar heel hahyylch tanil talaar dvvrchihsen yls shvv dee .

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 30

zorilgo chin bielj bielyylj chadval ih zov hotolbortei um baina

0  |  0
Top