О.Баасанхүү: Дүү маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ гадаадад байдаг

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2020.05.01/ өөрийн цахим хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Миний төрсөн дүү гадаадад байдаг. Хөгжлийн бэрхшээлттэй хүүхэдтэй. Тэглээ гээд би нэг л зүйлийг хэлдэг. Эхний ээлжид нэн шаардлагатай иргэд ирэх ёстой. Тэр хүмүүс гадаадад нэг сар, нэг хоног амьдрахад ч хэцүү байна. Миний хувьд 2016 оноос хойш янз бүрийн асуудалд байр сууриа илэн далангүй илэрхийлдэг. Тоон дотор үсэг цохиод яваад байна. Нууц амраг, ах дүүгээ авчрах гээд байдаг. Тэр хүмүүсийнх нь амьдралыг харахад тэндээ нэг сар, жил амьдрах чадалтай хүн байгаа.

Хэрэв би Н.Энхбаярын оронд байсан бол эрх мэдлээсээ түр татгалзаад, тэр хүмүүсийг явуулах байсан юм. Ийм болохоор миний бухимдал төрөөд байна. Гадаадад байгаа иргэд галт тэргээр эх орондоо ирэх боломж байна. Олон улсын галт тэрэг ашиглаж, боломжгүй хүмүүсээ авчрахгүй байна. Иргэд өөрсдөө мөнгөө төлж, Монгол Улсынхаа хил дээр ирэх боломж байна. Аль ч улс, орон гадаадын иргэн нутгаас нь явах хүсэлт өгөхөд дуртай зөвшөөрнө" гэв. 

Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр өчигдөр /2020.04.30/ БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээж, эх орондоо ирэхийг хүссэн 278 иргэнийг авч ирсэн. Тэдний дунд өндөр настан болон асран хамгаалагчтай 29, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, оюутан 41, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай тав, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52 хүн багтсан талаар албаныхан мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх 278 иргэний дунд улстөрчдийн гэр бүл багтсан гэх мэдээлэл бий. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.243.186) 2020 оны 05 сарын 01

N.Eenkhbayriin orond gj baihaaraa odoo ih hurliin gishuuneesee tatgalzchih irgenii zorig bnuu uurt chin.

0  |  0
МЭДЭЭЛЭЛ ХҮРГИЕ(202.131.232.202) 2020 оны 05 сарын 01

ТЭГВЭЛ СОЛОНГОСТ Л ЯАРАЛТАЙ ИРЭЭД ЯВАХ ТУХАЙГАА ЯРЬ. АГААРЫН ТЭЭВЭР ГЭДЭГ ТАКСИ ШИГ ДАВХИДАГГҮЙ БОЛОХООР ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ДҮРЭМ ЖУРМЫГ Л МӨРДӨХӨӨС ӨӨР АРГА АЛГА ДАА

0  |  0
Зочин(85.218.48.83) 2020 оны 05 сарын 01

Энэ солиот юу гэнд солиороод бнаа,Монгол гэр бүл ,айл бүрт 1-2 өвчютэй зовлонтой хүмүүс бн. Мөн гадаад оронд байгаа бүр ч додоон дор энэ их Со вид өвчлөл дунд бна

0  |  0
zochin(64.119.21.131) 2020 оны 05 сарын 01

ene neg mal khutsaad l baykh yum , yun galt tereg we? oros khilee buren khaachikhsan , khyatad bas , ene neg durak nudnees zaylj stressguy bolgoosoy

0  |  0
Top