Тагнуулын ерөнхий газрын удирдлага аймгуудын Засаг дарга нарыг хүлээн авч, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд шинээр тусгагдсан зарим асуудал, төрийн нууцын хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад авах арга хэмжээ, мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, санал солилцлоо. Уулзалтад Баян-Өлгий, Сэлэнгэ, Увс зэрэг 13 аймгийн Засаг дарга, орлогч нар оролцсон бөгөөд төгсгөлд нь тус газрын дарга Р.Болд байгууллагынхаа үйл ажиллагааны бодлого, чиг үүргийн талаар товч танилцууллаа.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )