УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар болсон билээ. Энэ удаагийн ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Харин өнөөдөр /2020.05.01/ Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн батламжийг нь гардуулж өгч байна.
Тэгвэл дөнгөж сая Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол ардын намд сонгуульд оролцох батламжийг нь албан ёсоор гардуулж өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Улс төрийн ууган хүчин МАН сонгуульд оролцох батламжаа хүлээж авлаа. Өнгөрсөн хугацаанд улс, эх орныхоо хүнд хэцүү цаг үед МАН үүрч, хариуцлагатайгаар биелүүлж ирсэн. Өнөөдөр ч гэсэн цар тахлын үед Засгийн газрын шийдвэрийн хүрээнд дотооддоо цар тахлыг вирусыг алдаагүй цорын ганц улс болж байна. Энэ бол ард түмний хариуцлагатай үйлдэл ч хувь нэмэр болсон гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хүн төвтэй хөгжлийн бодлого тэгж боломжийг иргэдэд олгож, дундаж орлоготой иргэдийг дэмжих зорилт мөрийн хөтөлбөртөө тусгасан. Хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгоно. Нийгмийн даатгалаа төлж байгаа иргэд ямар нэгэн урьдчилгаагүй орон сууцад орох боломжийг тусгаж өгсөн" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )