“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Батсайханыг томиллоо

2020 оны 05 сарын 01

“Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайханыг томилжээ.

Хурлаар “Багануур” ХК-ийн удирдлагууд 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар мэдээлэл өгчээ.

Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны Экспортыг дэмжих зээлийн хөтөлбөрт хамрагдаж, техник, технологийн шинэчлэл хийхээр шийдвэрлэсэн.

ТУЗ-ийн ээлжит хурлаас энэхүү ажлыг богино хугацаанд гүйцэтгэх чиглэл өгч, шинэ төрлийн коронавирусний  тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөн, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг компанийн удирдлагуудад сануулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top