Алт цэвэршүүлэх үйлдвэрийн нэмэлт судалгааны ажлыг дуусгажээ

2020 оны 05 сарын 01

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж, компанийн 2019 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг хэлэлцжээ. Энэ удаагийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөн даргалсан байна.

Тус компани нь 2019 оны төлөвлөсөн ажлаа хангалттай биелүүлж байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн аудитын байгууллагаас зөрчилгүй дүгнэлт авчээ.

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК  Монгол Улсын анхны Алт цэвэршүүлэх үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай нэмэлт судалгааны ажлыг дуусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top