Дэлхий нийтээр хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл бусдаас 1.5-2 метрийн зай барьж явах, шаардлагатай тохиолдолд л гадагшаа гарах гэсэн дүрмийг хэр олон хүн баримталж байгаа бол?
Гадагшаа гарахдаа маск зүүж, зохих арга хэмжээг авсан ч хамгийн мэдрэмжгүй хувцасласан оддыг “Cosmopolitan” сэтгүүл нэрлэжээ.
Тэдний дунд хэзээд загварлаг байдлаа алддаггүй модель Ирина Шейк багтсан байна. Түүний хувцаслалт ямар учраас хамгийн мэдрэмжгүйд тооцогдов?
Тус сэтгүүл Ирина Шейкийн охинтойгоо хамт гадагш гарахдаа өмссөн хувцасны талаар “Баатар ээж гэвэл та дотроо ийм дүр зургийг төсөөлөх байх. Тусгай ажилтны хувцастай Ирина дэлхийг аврахаар явж байна. Охин Леа нь түүнд тусална. Модель бүсгүйн том савхи, нарны шил, маск нь муу санаатантай тэмцэх юмуу хүүхдийн цэцэрлэг орохоор явахад л тохирно” гэж бичсэн байлаа.
Ирина Шейктэй хамт дээрх “мэдрэмжгүйчүүд”-ийн жагсаалтад жүжигчин Дакота Фаннинг, Эль Фаннинг, дуучин Майли Сайрус зэрэг хэд хэдэн од бичигджээ.
Сэтгэгдэл ( 0 )