Нарны гүүр ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Үндсэн хуулийн гудамжийг Энгельсийн гудамжтай холбосон Нарны гүүрийг барьж эхэлсэн билээ. Гүүрний ажил 60 гаруй хувьтай байгааг нийслэлийн Авто замын газраас мэдээлж байна. Мөн гүүрийн хойд хэсэг буюу Тээврийн товчооны далангийн ажил дуусах шатандаа оржээ. Одоогоор далангийн дүүргэлтийн ажил үлдсэн аж. Үүний дараа асфальт, бетонон хучилтын бэлтгэл ажил хийснээр гүүр ашиглалтад орох юм. Гүүрний ажилд япон, монгол нийлсэн 150 гаруй хүн ажиллаж байгаа аж. Нарны гүүр ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох ажээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top