Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 03

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өчигдрөөс эхлэн 24 байршилд зохион байгуулж эхэллээ.

Тодруулбал, Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт сонгогдсон 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр тавдугаар сарын 2-8-ны өдөр хүртэлх хугацаанд 10:00-19:00 цагийн хооронд “Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдаа /хонь, ямааны мах/-г зохион байгуулж байна.

“Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдааны явц, махны борлуулалтын дүнг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах боломжтой аж .Өргөтгөсөн худалдаагаар хонины ястай мах 6500 төгрөг, ямааны ястай мах 6000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж буй аж. 

Өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.25.203) 2025 оны 03 сарын 13

Савласан яс байнаа тэгээд жаахан маханцар нь хатуу зүй бусаар хорогдсон хөгшин малын зовлого.

1  |  0
boy(122.201.24.173) 2025 оны 03 сарын 13

bairshil ntrtei ni hgech medeellej bga bol medeellesen shig medeelleech jajilsan kaset shig yum hiij bdin danda

1  |  0
Top