УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэдэг билээ. Тэгвэл өнөөдөр /2020.05.04/ УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана. 

Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны "Их Монгол" танхимд хуралдах бол УИХ дахь АН-ын зөвлөл "Их Эзэн Чингис хаан"-ы танхимд хуралдахаар болжээ. Харин УИХ дахь ШИНЭН-ын зөвлөл Төрийн ордны "Үндсэн хууль"-ийн танхимд хуралдаж, гишүүдийнхээ байр суурийг нэгтгэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top