
Монголбанк дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдан авснаар, оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3 дахин өссөн үзүүлэлт юм.
Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тонн үнэт металлын 5 тн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.
Дөрөвдүгээр сарын тухайд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74.5 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны дөрөвдүгээр сард 149,986.18 төгрөг байлаа.


Сэтгэгдэл ( 0 )