Дэлхийн шилдэг кино цуврал: Ойн Мангуу

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

 Forrest Gump

•               Төрөл: инээдмийн драм

•               Найруулагч: Роберт Земекис

•               Продюсер: Стив Тиш, Венди Финерман

•               Кино зохиолч: Эрик Рот, Уинстон Грум

•               Хөгжмийн зохиолч: Алан Сильвестри

•               Зураглаач: Дон Бёржесс

•               Бүтээсэн компани: Paramount Pitures

•               Бүтээсэн он: 1994

•               Үргэлжлэх хугацаа: 135 мин

•               Төсөв: 55 сая ам.доллар

Гол дүрд:

•               Том Хэнкс — Форрест Гамп

•               Робин Райт — Дженни

•               Салли Филд — миссис Гамп

•               Микелти Уильямсон — Бабба

•               Майкл Коннер Хамфрис — Форрест Гампын хүүхэд нас

•               Ханна Холл — Дженнигийн хүүхэд нас

Кино эхэллээ.

Дэлгэцнээ гол дүрийн баатар болох тусч сайхан сэтгэлтэй, оюуны чадвар өндөр /IQ75/ Форрест Гамп /Том Хэнкс/ хэмээх залуу өөрийн түүхээ хүүрнэж сууна…  …Хичнээн оюуны хомсдолтой ч гэсэн тэр ээжийнхээ уйгагүй зүтгэлийн эцэст ердийн хүүхдүүдийн адил дунд сургуулиа амжилттай төгсчээ. Гамп сургуульд байхдаа л Женни хэмээх охинтой танилцсан бөгөөд түүнийг насан туршдаа хайрлажээ. Сургуулиа төгсөөд хөлбөмбөг гайхалтай тоглодог байсан тулдаа Алабамагийн их сургуульд элсэн орж төгсөнө. Ингээд Вьетнамын дайнд мордох болно. Тэсвэр хатуужилтай, овсгоо самбаа ихтэй цэрэг залуу өөрийн дарга дэслэгч Дэнийг үхлийн аюулаас аврах аж. Дайнаас шархдан гэртээ ирсэн тэрээр ширээний теннист хүч үзэн Хятадад болсон нэгэн олон улсын тэмцээнд ялалт байгуулан нутагтаа иржээ. Ийнхүү олон гавьяа байгуулсан дайны байтрыг АНУ-ын ерөнхийлөгч Цагаан ордондоо хүлээн авч уулздаг билээ. Энэ үеэр түүний ээж нь хүндээр өвчиолсөн байсан бөгөөд Гамп эхийгээ амрахаар Алабамад буцан ирэх болно. Хайртай бүсгүй Женни ч тэдний гэрт ирлээ. Тэр үед Форрест бүсгүйд гэрлэх санал тавьсан ч энэ саналыг хүлээн авсангүй. дараа өглөө нь Женни түүнийг орхин одно. Сэтгэл санааны таагүй байдалд орж, тэсвэрлэх аргагүй болсон Гамп яагаад ч юм урт замыг туулан зогсолтгүй гүйхээр шийджээ. Улс орнуудыг дамжин гүйж эхэлсэн тэрээр маш нэр алдартэй нэгэн болж хувирав. Гэтэл Форрестыг телевизээр харсан Женни олон жилийн хойно түүнд захиа бичжээ. Ингээд түүнийг ирэхэд нь бүсгүй түүнд өөрсдийн хүүг танилцуулж маш аюултай вирусаар өвчлөөд байгааг нь хэлнэ. Ингэснээр тэд хоёр хүүгээ өөрсдөө өсгөх эрхээ алдах болдог…

“Форрест Гамп” бол дэлхийн кино урлагийн түүхэнд хамгийн сэтгэл хөдөлгөм, сайн санааны илэрлийг харуулсан бүтээлийн нэгд тооцогддог. Найруулагч Роберт Земекис энэ киногоор нэг хүний нүдээр энэ дэлхий ертөнц яаж харагддаг, хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулахыг зорьжээ. Ингэхдээ тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд эзлэх байр суурь, тэднээс гарч болох нөөц бололцоо, оюуны асар их потенциаль зэргийг нэгхэн хүний амьдралаар  үзүүлсэн гэдгийг олон шүүмжлэгчид үнэлдэг. Нөгөө талаасаа тухайн цаг үед болж өнгөрсөн томоохон үйл явдал, уй гашуудал, харамсал төрүүлэм алдаа эгдэгдэлийг маш энгийн байдлаар нэгхэн цагт багтаасан нь найруулагчийн чадвар гэжээ. Түүнчлэн энэ киноны гол дүрийг бүтээсэн Том Хэнксийн тоглолтыг үнэлэхгүй байхын аргагүй. бүр зарим тохиолдолд түүнийг өөрөө ийм хүн билүү гэдэгт эргэлзэх тохиолдол ч гарч байсныг судлаачид дурьдсан байдаг. Тэр утгаараа Том энэ дүрээрээ “Оскар” хүртсэн шүү дээ.

Дүрийн түүхэн намтар

-Киноны эхэнд Форрест өөрийг нь генерал Натаниел Форрестын удам хэмээн танилцуулдаг. Натаниел бол Ку-Клукс-Клана гэсэн чихрийг үндэслэгч юм.

-Форрестыг бага байхад ээжийнх нь гэрт домогт Элвис Пресли ирж байжээ. Уулзалтын үеэр хүү Элвисээс өгзөгөө хэрхэн хөдөлгөж бүжиглэдэг талаар нь асууж байжээ. Хожим тэрээр ээжийнхээ хамт телевизээр Элвис хүүд зориулсан “Hound Dog” гэсэн дуугаа дуулж байхыг үзсэн байна.

    Гудамжны атамануудаас хар хурдаараа зугтааж байхыг нь Алабамагийн их сургуулийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч Бира Брайант хараад үндсэн тоглогчоороо авчээ. Тэгээд үндэсний шигшээ багийг хүлээн авч байх үеэр нь ерөнхийлөгч Кеннеди түүнтэй биечлэн уулзжээ. Хүлээн авалтын үеэр Форрест нэг дор 15 шил Dr. Pepper уусных нь дараа ерөнхйилөгч түүнээс “-Чи яг одоо юуг мэдэрч байна” гэж асуухад тэрээр “-Бие засмаар байна” хэмээжээ.

1963.06.11-ний өдөр Алабама мужийн захирагч Жорж Уоллас түүний сурч байсан их сургуульд зочилжээ. Тэр үеэр захирагч Вивиан Мелоун болон Жеймс Худ нартай санаандгүй мөргөлдөж Вивиан барьж явсан хамаг зүйлээ алдан унагжээ. Тэр үед олон хүний дундаас үйл явдлыг харж байсан Форрест гарч ирэн тэдэнд тусалсан байна.

-Вьетнамын дайнаас буцан ирэхэд нь тухайн үед ерөнхийлөгч асан Жонсон түүнд эр зоригийн одон гардуулжээ. Тэгэхэд ерөнхийлөгч тэр шархыг чинь харсан бол хэмээн хэлэхэд Форрест гэнэт эргэн хараад өмдөө шувтлан шархадсан өгзөгөө харуулж орхижээ.

-Жонсоны хүлэн авалтын дараа тэр найзудын хамт гудамжин дахь олон нийтийн цуглаанд оролцжээ. Энэ үед Эбби Хоффман түүнийг иргэдэд хандан үг хэлэхийг хүссэн байна. гэтэл ярьж эхлэнгүүт нь икрофон нь унтарч орхижээ. Форрестын хэлсэн үг: “-Би та нарт Вьетнамын тухай ганц л зүйлийг хэлье. Вьетнамд… Энэ бүхэн миний хэлэх гэсэн гол зүйл шүү”

-Форрест Жон Ленноны хамт Дик Кэветтийн теле-шоунд Йоко Оног төлөөлөн оролцож байв. Ингэхдээ тэрээр Ленноны “Imagine” дууг хятадууд хэрхэн эсэргүүцдэг талаар ярьжээ.      

Сонирхолтой факт:

-“gump” гэдэг нь американ-инглишд “тэнэг”, “мангуу” гэсэн утга агуулдаг.

-Кино нь хийгдэх явцдаа Уинстон Грумын романаас огт өөр болж өөрчлөгдсөн. Киноны “амьдрал энэ бол хайрцагтай чихэр” гэсэн ишлэл нь романы “тэнэг байх нь хайрцагтай чихэр биш гэсэнтэй зөрж байгаагаас дээрх өөрчлөлт мэдрэгдэнэ.

-“Warner Bros.” кинокомпани бүр 1988 онд энэ киног бүтээх эрхийг худалдан авахаас татгалзжээ. Тэдний үзснээр “Борооны хүн” гараад удаагүй байхад ийм чиглэлийн бүтээлээс ашиг олох нь эрсдэл ихтэй хэмээжээ.

-Форрест Гампын дүрд Билл Мюррей тоглох гэж байсан бол найруулагчийн хувьд Терри Гиллиам болон Барри Зонненфельд нарын нэрс яригдаж байжээ.

-“-Намайг Форрест Гамп гэдэг. Харин бүгд намайг “форрест гамп” л гэж дууддаг” гэсэн үгийг Том Хэнкс өөрөө зураг авлтын үеэр санамсаргүй хэлж орхижээ. Энэ нь найруулагчид таалагдсан тул энэ өгүүлбэрийг хэвээр үлдээжээ.

-Форрест Гампын хэллэгийн акцентийг Том Хэнкс Майкл Коннер Хамфрисаас “авчээ”. Майкл уг кинонд залуу Гампад тоглосон бөгөөд тэр төрөлхийн ийм акцентаар ярьдаг гэнэ.

-Аль эрт нас барсан Жон Ленноны хэлсэн үгийг түүний “Imagine” киноны хэсгээс таслан авч эвлүүлэн хийсэн байна.

-Форрест Гампын гавьяаны одон авдаг үйл явдлын хэсгийг цэргийн архивын бичлэгээс ашиглан хийжээ. 1968.11.19-нд нуруундаа болон өгзгөндөө шарх авсан байлдагч Сэмми Л.Дэвисийг нэгдүгээр зэргийн одонгоор шагнаж байсан бичлэгийг ийнхүү өөрчилсөн байна.

-Форрестийг өсөж том болж байгаа хэсэг бүр дээр нэг л зүйл өөрчлөгдөхгүй байлаа. Тэр нь цэнхэр өнгийн цамц ажээ.

-Женни Каррены гэр бүл кинонны туршид ганцхан удаа л гардаг. Вьетнам руу Форрестэд захидал явуулж байгаа хэсэгт түүний гэр бүлийг харуулдаг байна.

-Форрестийн ээжийн дүрд тоглосон Салли Филд Томоос ердөө 10 насаар эгч.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top