Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Хүмүүнлэгийн боловсролыг дэмжих хуулийн төслийг боловсруулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар өнөөдөр /2020.05.05/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Энэхүү хуулиар гэр бүлийн хүмүүжлийг дэмжих, эцэг эхийн үүргийг нэмэхээр хуульчилж өгсөн. УИХ-ын даргаас чиглэл өгсөн. Дээр нь Ерөнхий сайд, Засгийн газраас нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд өргөн ажлыг хийж байна. УИХ-ын даргаар ажиллаж байсан Төмөр-Очир багш хуулийн төсөл дээр олон ажил ажилласан" хэмээн тодотголоо. 


ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amar(182.160.35.24) 2020 оны 05 сарын 05

Б.Бат-Эрдэнэ одоо УИХ-аас явж тэр бөхөө хөөсөн нь дээр.Энэ банхайсан нөхөрийг юу хийсэн гэж монголчууд насаар нь тэжээх ёстой юм бэ?Айн.

0  |  0
2(65.49.38.144) 2020 оны 05 сарын 05

допингоо шийдээчээ

0  |  0
зочин(139.5.218.169) 2020 оны 05 сарын 05

энэ ямар ч боловсролгүй гар даа

0  |  0
Top