Испани, Италийн эдийн засгийн агшилт ТҮҮХЭН ДЭЭД уналтууд болов

2020 оны 05 сарын 05

Коронавирусний эрсдэл өндөр байгаа энэ үед Европын холбооноос эдийн засгийн хүндрэлийн үед зээл олголтыг 450 тэрбум евро хүртэл нэмэгдүүлэх хэмжээнд банкны эх үүсвэрийг чөлөөлөх тухай саналыг хэлэлцэж байна.

Евро бүсийн эдийн засаг коронавирусний улмаас  оны эхний улиралд 4.8 хувиар агшина гэсэн таамаглалыг шинжээчид дуулгасан. Францын эдийн засаг  5.8 хувиар, Испанийнх 5.2 хувиар, Италийнх 4.7 хувиар агшсан нь түүхэн дээд уналтууд болсон.

Тэгэхдээ Европын орнуудын эдийн засгийн зарим үзүүлэлтүүд сэргэж байгаа. Тухайлбал, Испани,  Италид цахилгаан эрчим хүчний хэрэглээ дөрөвдүгээр сарын дундаас эхлэн сэргэсэн. Герман, Испанид ажилчид эргэн ажлын байран дээрээ очих нь нэмэгдэж байгаа.

Харин жижиглэнгийн худалдаа, тээвэр, үзвэр үйлчилгээ, орон байр, хоолны үйлчилгээ зэрэг үйлчилгээний салбаруудад сэргэлт хараахан ажиглагдахгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top