ШУУРХАЙ ШТАБ: ОХУ, Энэтхэг, Туркээс иргэдээ татаж авна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.05.05/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр гадаадын 28 улсаас 800 иргэнийг тусгай үүргийн онгоцоор татаж авсан талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг онцолсон юм.

Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг, тавдугаар сарын 1-нд БНСУ-Улаанбаатар чиглэлийн нислэг, тавдугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр нийт 800 иргэнээ татаж авсан.

Гурван удаагийн тусгай нислэгээр нийт 28 улсаас 800 иргэнийг татаж авах ажлыг зохион байгууллаа. Зөвхөн транзит зорчигч авсан хоёр нислэгийн хувьд зохион байгуулалтын ажил маш хүндрэлтэй байлаа. Учир нь улс орнууд хилээ хаасан, хөл хорио тогтоосон энэ үед манай ЭСЯ, Консулын газрууд хүчин чармайлт гаргасны үр дүнд Франкфурт, Сөүл хотод ирэх боломжийг хангасан” гэдгийг онцоллоо.

Өнгөрсөн хугацаанд 24 улсын 132 гадаадын иргэн эх орондоо буцсан байна. Харин гадаадын улс орноос 10076 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлээд байна. 

Цаашид Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс руу тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж. Үүний дараа дахин БНСУ руу нислэг үйлдэх шаардлагатай байна. Учир нь БНСУ-д манай улсын 47,000 орчим иргэн байгаа тул зайлшгүй тусгай үүргийн нислэг үйлдэх шаардлагатай" гэлээ.

Мөн "ОХУ-аас 2000 орчим иргэнийг татан авах нарийвчилсан арга хэмжээг шат дараатай зохион байгуулна" гэсэн мэдээлэл өгөв. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.142) 2020 оны 05 сарын 05

Орос Турк Энэтхэгээс хүмүүсээ авчирсан нь дээрээ маш зөв санаа тэр хүмүүс эх орондоо ирвэл санаа сэтгэл нь амарч дархлаа нь ч сайжирна.

0  |  0
zochin(192.82.76.184) 2020 оны 05 сарын 05

oros ch ayultai shuu, irsen oyutnuudiiin talaas iluu ni haldvartai garsan biluu

1  |  0
Ах(64.119.24.62) 2020 оны 05 сарын 05

Тахалын оргил идэвхжилттэй байгаа Орос Туркээс таталт хийхээ зогсоогоочээ Солонгосоос бол болж байна Хүрэлсүх гэж сүгнээс салмаар байна

0  |  1
Su ah(202.179.25.203) 2020 оны 05 сарын 05

Гадаадаас ирсэн хүмүүс чинь буцаад гадагшаа явах оролдлого хийгээд байгаа юм биш үү судалж үзсэн үү? \nБелгиэс тахалтай ирсэн этгээд Франкфуртийн онгоцоор явах гээд больсон гэж Нямхүү танилцуулж байсан.

0  |  0
Top