Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармони Коронавирус /Covid-19/ халдварт өвчин дэлхийн дахинд тархсан энэ хүнд үед ар иргэдээ соён гэгээрүүлэх “Бид нэг гэр бүл” аяныг өрнүүлж байгаа билээ.
Тус аяны хүрээнд Монгол улсынхаа иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, Үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэл хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдад Улсын Филармонийн 170 гаруй ажилчид, уран бүтээлчид нэг өдрийн цалингаа сэтгэлийн хандив болгон гардууллаа.
Хандивын үйл ажиллагаанд Улсын Филармонийн дарга С.Баттулга, Соёлын тэргүүний ажилтан Г.Алтан-Од нар оролцсон ба энэ хүнд үе дуусч, тайван цаг ирэхэд онцгой байдлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлэг, цэрэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад зориулан “Бид нэг гэр бүл” талархлын тоглолт зохион байгуулахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 1 )
мэргэжлийн хяналтыг орхисон байна хамгийн галын шугаманд ажиллаж байгаа алба шүү дээ \n