Цар тахлын тархалтыг хумихын тулд хөл хорио тогтоож буй нь дэлхий даяар сая сая ажлын байрыг цомхотгоход хүргэж байгаа билээ. Монгол Улсын тухайд өнгөрсөн гуравдугаар сард гэхэд 46 мянган хүн ажилгүй болсон гэсэн мэдээллийг МҮХАҮТ-аас өгч буй.
Тэгвэл дэлхийн улс орнуудын мэдээллийг харахад Итали, Испани, Их Британи, Герман, Франц зэрэг таван оронд коронавирусний улмаас нийт 30 сая гаруй ажилчид ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан байна. Эдгээр улс орнууд ажилгүйдлийн тэтгэмжид багадаа 100 тэрбум евро зарцуулна гэсэн тооцоолол бий аж.
Халдварын тохиолдол нэг сая давсан АНУ-д гэхэд ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 26 саяд хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )