Банкуудад 25 сая ам.доллар нийлүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Монголбанкны  албан ханшаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш  2790.65 байна. Өчигдөр гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк арилжааны банкуудад  25 сая ам.доллар худалджээ.

Тодотгоход, гуравдугаар сарын эцэст  гадаад валютын албан нөөц 2020 оны эхнээс 292 сая ам.доллароор буурсан байгаа. Өнөөдрийн байдлаар Төв банкнаас танилцуулж буй гадаад валютын албан нөөцийн хэмжээ 4094.2 сая ам.доллар байна.

Төв банк гадаад валютын албан нөөцийг олон нийтэд гурван сарын хоцрогдолтой мэдээлдэг байсныг өөрчлөн, 2014 оны долоодугаар сараас эхлэн нэг сарын хоцрогдолтой зарлаж байхаар болсон юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top