Газрын тосны үнэ олон улсын зах зээл дээр өсөж байна. Өнөөдрийн байдлаар Брент төрлийн нэг баррель газрын тосны үнэ 11 хувиар өсөж, 30,23 доллар байгаа бол Хойд Америкаас олборлодог, хүхрийн агуулга багатай WTI маркийн газрын тосны ханш 18 хувиар өсөж, 23.97 ам.доллар болоод байна.
Улс орнууд коронавирусний улмаас авч хэрэгжүүлж буй хөл хориогоо суллаж, үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарууд эргэн ажиллаж эхэлж буй нь газрын тосны үнэд нөлөөлж байна. Мөн ОПЕК-ийн бүлгийн орнууд агуулахуудыг зайтай үлдээхийн тулд гарцаа өдөрт 10 сая баррелиар бууруулна гэсэн шийдвэрийн дагуу тодорхой хэмжээнд танаж, нийлүүлэлт буурч байгаа нь ч үнэ өсөхөд нөлөөлж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )