УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг дарамталж 50 сая төгрөг авсан гэх үндэслэлээр “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг яллагдагчаар татан, шүүх хурлыг товлоод байна. Түүнтэй ярилцлаа.
-Дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд архи ууж, тамхи татаж байгаа бичлэг олон нийтэд ил болсон. Таныг Л.Эрдэнэчимэгийг тэр бичлэгээр нь сүрдүүлж, их хэмжээний мөнгө авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа. Бүр цагдан хоригдож байгаад гарч ирлээ шүү дээ. Одоо таны биеийн байдал ямар байна вэ?
-Миний бие сайн байгаа.
-Таныг яг хэд хоног саатуулав?
-Би ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 28 хоносон.
-Ямар үндэслэлээр цагдан хорьсон юм бэ?
-Хуулийн байгууллагыг дуудсан цагт нь ирээгүй.
-Та хуульч хүн атлаа хууль, хяналтынхны дуудсан цагт нь очоогүй хэрэг үү?
-Намайг 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр дуудсан байдаг. Тухайн үед очих ямар ч боломжгүй байсан.
-Яагаад очих боломжгүй байсан гэж. Шалтгаан нь?
-Надад тухайн өдрийн 12:00 цагт зарлан дуудах хуудас өгсөн. Улмаар 15:00 цагт ирэхийг дуудсан байдаг. Цаг хугацааны хувьд очих ямар ч боломжгүй. Дараа нь хоёрдугаар сарын 10-ны өдөр зарлан дуудах хуудас ирсэн. Би очсон. Гэтэл гэрчээр мэдүүлэг авахаар дуудсан атлаа яг очиход гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдэг үндэслэлээр дуудсан байсан. Тиймээс би эрхээ эдэлж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөө мэдэгдсэн. Харин намайг дахиж гэрчээр дуудаагүй, шууд яллагдагчаар татах тогтоол үйлдсэн. Үнэхээр нэг ч удаа мэдүүлэг аваагүй шууд цагдан хорилоо.
-Цагдан хоригдож байхад тань гаднын ямар нэгэн дарамт, шахалт байв уу?
-Ямар ч дарамт, шахалт байгаагүй. Би хорих байгууллагын үйл ажиллагаа хүний эрхийг хангах тал дээр анхаарч, нэлээн бодит ажил хийгдсэн гэж боддог.
-Та сая нэг ч тайлбар, мэдүүлэг аваагүй хэр нь цагдан хорьсон гэлээ. Харин цагдан хоригдож байхдаа хэдэн удаа тайлбар, мэдүүлэг өгөв?
-Огт өгөөгүй. Харин зүгээр л гарын үсэг зур гэж шаардсан.
-Уншиж, танилцаагүй хавтаст хэрэг дээр гарын үсэг зурахыг тулган шаардсан гэж үү?
-Тийм. Яах вэ, тэнд Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Н.Алтаншагай нарын дөрвөн хүний мэдүүлэг байсан. Гэтэл өнөөдөр Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Сэтгүүлч Т.Алтаншагай бол аль талд нь ч мэдүүлэг өгч болзошгүй хүн. Цагдан хорьсныхоо дараа гарын үсгээ зур, хэргийн материалтай танилцахыг шаардаж, тулгасан. Миний талын нэг ч нотлох баримтыг авалгүйгээр хэргийг шууд шүүхэд шилжүүлж байгаа нь Монгол Улсын хууль, хяналтын байгууллага хэнийг ч, юу ч болгож мэдэхээр улстөржсөн байна гэдгийг л харуулж байгаа юм. Би бол хууль, хяналтын байгууллагаас хуулийг сахиж, мөрдөхийг л шаардаж байна. Гэтэл намайг бусдыг дарамталсан гэдэг зүйл анги яваад байна. Энэ бол зөвхөн хохирогч гэж өөрийгөө үзэж байгаа хүний мэдүүлэг дээр тулгуурласан хэрэг юм.
-Шүүх хурлын тов гарсан. Таныг прокуророос яг ямар зүйл ангиар яллаж байгаа юм бэ?
-Намайг Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх ангиар яллаж байна. Торгох, эсвэл 2-8 жил оноох ялын заалттай. Шүүх хурал баасан гарагт болно.
-Хэргийн материалтайгаа одоо хэр нь танилцаагүй гэж сонссон юм байна?
-Одоо хүртэл танилцаагүй. Шүүх хуралд дөрвөн өмгөөлөгчтэй оролцоно. Монгол Улсад хууль үйлчилдэг миний энэ хэрэг гэмт хэрэг биш. Би өөрөө эрүүгийн эрх зүй судалдаг хүн. Миний мэргэжлийн салбар. Харамсалтай нь, энэ салбар өнгөрсөн 28 жилийн хугацаанд маш их алдаатай явж ирлээ. Өөрөөр хэлбэл, онохоосоо илүү алдах нь их байсан байна. Ямар ч өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэнгүй.
Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүргийг хүний эрх зөрчих явдалтай тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлэх үүрэгтэй гэж цагдаа, шүүх, прокурорын байгууллага ажилладаг. Энэ байгууллагуудын үйл ажиллагаа доголдож байгааг илчилж, олон жил тэмцэж явлаа. Намайг цагдан хорьсон асуудал нь маш олон хууль, тогтоомжийг зөрчсөн. Хууль, хяналтын байгууллага тодорхой бүлэглэл, эрх мэдэл хийгээд эд хөрөнгөтэй хүмүүст үйлчилдэг болсныг л харуулсан том үйл явдал, нотолгоо боллоо гэж дүгнэж сууна.
-Ар гэрийнхний тань нөхцөл байдал, сэтгэл санаа ямаршуухан байгаа вэ?
-Би гэр бүлдээ хийж байгаа ажлаа байнга ойлгуулдаг. Анх удаа ч хэлмэгдэж байгаа асуудал биш шүү дээ. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд би олон хүний эрхийг хамгаалсан байна. Тэр хэрээр өөртөө дайсан бэлдэж, ямар нэгэн дарамт шахалтад амьдарч ирсэн байдаг. Гэр бүлийн хүн маань миний ажил, зорилго, мөрөөдлийг ойлгодог. Энэ ч утгаараа аливаа зүйлд маш тэвчээртэй ханддаг.
-Ингэхэд та УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй холбоотой байдаг уу?
-Үгүй. Тэр хүнийг би огт танихгүй.
-Та тэр хүнээс тухайн үед 50 сая төгрөг авсан байдаг. Дээр нь тэр бичлэг таны гарт яаж ирсэн юм бэ?
-Би төрийн албан хаагчдын бузар булайг илчилдэг. Энэ ч утгаараа тухайн үед Т.Алтаншагай бид хоёрт тэр бичлэг ирсэн. Тэд 2016 оны зургаадугаар сард мөнгө өгье гэж гуйгаад байсан. Би авахгүй гэдгээ хэлсэн. Бичлэгээр дарамталж 50 сая төгрөг нэхсэн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Энэ бол гүтгэлэг. Яг бодит амьдрал дээр Л.Эрдэнэчимэг өөрөө “Би чамд мөнгө өгье, чи чимээгүй байгаач. Насан туршдаа чимээгүй байх юм бол чамаас мөнгөө буцааж авахгүй” гэх утгатай үгийг хэлсэн байдаг.
Уг нь, мөнгө нэхэж авах, мөнгө өгөх гэдэг нь өөр үйлдэл. Үүнийг хууль, хяналтынхан ялгаж чадахгүй байна. Тэр хүн өөрийн хүсэл сонирхлоор мөнгө өгсөн гэдгийг маш олон баримтаар нотлоод байхад л шалгахгүй, зөвхөн Х.Бат-Ялалт мөнгө авсан гэдгээр хандаж байна.
-Гэхдээ л та авсан биз дээ?
-Л.Эрдэнэчимэгээс асуух хэрэгтэй. Яагаад Х.Бат-Ялалт руу өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлээгүй юм. Надад бэлэн мөнгө өгөх гэж оролдсон. Би мөнгө авахгүй гэсэн. Дансанд хэрхэн шилжүүлсэн, тухайн үед яг юу болсон гэдгийг надаас өөр хүн мэдэхгүй. Энэ шалгалтыг хийхгүйгээр намайг яллах гээд байна. Гэтэл 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр “Говь” компанийн гадна Л.Эрдэнэчимэгийг дарамталсан гэдэг.
Үнэн хэрэгтээ тухайн үед бид машинд хоёулхнаа уулзсан. Тэгэхээр машинд ямар яриа өрнөв гэдгийг Л.Эрдэнэчимэг бид хоёр л мэднэ гэсэн үг. Гэтэл нэгийнх нь ярианд үндэслэж, нөгөөхийг нь буруутгаж байна. Нөгөөгийнх нь үгийг сонсохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж байна. Энэ нь хэт нэг талыг барьсан байцаан шийтгэх ажиллагаа юм.
-Тухайн үед машинд та хоёр яг юу ярьсан юм бэ?
-Юу ярьсан нь маш тодорхой. Олон удаа яригдсан асуудал. Л.Эрдэнэчимэг гурван удаа хэвлэлд хандаж мэдэгдэл хийхдээ гурван өөр зүйл ярьсан. Хамгийн аймшигтай зүйл бол мөнгө авсан, өгсөн гэдэгтээ биш. Төрийн ордонд төрсөн өдрөө тэмдэглэхдээ өөрийнхөө баталсан хуулийг шоу гэж хэлээд сууж байгаа Л.Эрдэнэчимэг нар л Монгол Улсын аюул болоод байна. Бүх зүйлийг мөнгөөр худалдаж авч болно гэж андуурч, эндүүрсэн нөхөд Монголын төрд олон байна.
-Та энэ асуудлаараа өмнө нь шалгагдаж байсан уу. Тухайлбал, 2016 онд ч юм уу?
-Тэр үед Л.Эрдэнэчимэг хэвлэлийн хурал дээрээ Чингэлтэй дүүргийн цагдаад хандсан гэж ярьж байсан. Би огт шалгагдаж байгаагүй. Ер нь 2016 онд Л.Эрдэнэчимэгийн гар утсыг хулгайлсан гэдэг үндэслэлээр дуудаж мэдүүлэг авсан. Г.Уянгын гар утсан дээр байсан бичлэгийг намайг авсан гэж цагдаа хэлсэн. Тийм логикгүй зүйл ярьж, мэдүүлэг авах гэж оролдсон байдаг. Цагдаа хулгайд алдагдсан утсыг нь олоогүй, дээр нь ямар бичлэг байсныг нь мэдээгүй байж зөвхөн улстөрчдийн амаар намайг байцаах гэж оролдсон.
-Одоо гэнэт цагдаад гомдол гаргаж, хэрэг үүсгэж байгаа нь ямар учиртай юм бол. Та УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдол, өргөдлийг уншсан л байж таарна?
-Х.Бат-Ялалт намайг дарамталсан гэж гүтгэсэн байна билээ. Би өөрийг нь хүн гүтгэсэн хэргээр цагдаад гомдол гаргачихсан байгаа.
-Тэгвэл түүнийг цагдаад өгсөн гэсэн үг үү?
-Тийм. Тэр хүн 2019 оны гуравдугаар сард гомдол гаргасан. Л.Эрдэнэчимэг гэдэг хүний өөрийнх нь 2016 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар Чингэлтэй дүүргийн цагдаад дарамталсан асуудлаар хандсан гэж ярьсан байдаг. Тэр бичлэг нь бий. Гэтэл 2016 оны зургаадугаар сарын 15-ны өдөр өгсөн өргөдлийг дахин 2019 оны гуравдугаар сард яагаад өгөв. Яагаад 2019 оны гуравдугаар сард гаргасан өргөдлийг нь хууль, хяналтын байгууллага шалгахгүй, 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдрөөс шалгалтын ажиллагаа нь эрчимжив. Ганцхан сарын дотор 23 удаа зарлан дуудах хуудас өгтлөө эрчимтэй болов оо гэдгийн цаана шалтгаан байна.
-Ямар шалтгаан билээ?
-Энэ бол улс төрийн зорилготой явуулга гэж харж байна. Дээр нь, би өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ны өдөр авлига авсан цагдаагийн хурандаатай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Үүнээс хойш цагдаагийн байгууллагын хяналт, шалгалт нь эрчимтэй болсон. Тодорхой зорилго, захиалгатай ажиллаж байна л гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 35 )
Одоо хууль хяналтынханыг шударга зөв горимд оруулах цаг нь болсон.\nТэр бол Х.Батялалт сонгуульд сонгогдох нь үнэн учраас айж дахин ийм үйлдлээ давтаж байна.\nИргэд зөв бурууг ялгаж чадна.Монголчууд Х.Батялалт иргэдийн төлөө үйлчилж чадна.\nЯах гэж 50сая авах вэ дээ.Гүтгэлгээ зогсоо Эрдэнэчимэгээ.Одоо болсон.2дахь удаагийн оролдлого тань бүтэхгүй.\nБид ялна.Шударга ёс ялна.
Монголын хууль яаж үйлчлээд бна аа Эрдэнэчимэгийн бичлэгийг яах гэж хийсэнийн эхлээд шалгаад ном ёосоор нь шударгаар яваасай хүн муулхаа бодхын бид яаж хөгжиж яваад бгааг хараасай ард түмэн минь хэрэг үнэн зөв шийдэгддэг билүү хууль мэдэхгүй гэнэн зангийн ашиглаад өөртөө ашигтайгаар эргүүлнэ муу нийгэм хөгжөөд бна бид зөвийг санаж шударга үнэнээр хөгжмөөр бна Монголын хөгжлийг яаж уруу татаж бгааг бид мэдсэнч мэдээгүй юм шиг явна хөгжихөө бододгүй
Чи дандаа шудрага хүн болох гэж энд тэнд худлаа ярьж явах юм.Чи ТҮЦ ны холбоо гэдгийг Н.Батцэцэгтэй нийлж байгуулаад сар бүр түц ажиллуулж байгаа хүмүүсээс татвар авдаг тэгээд хууль бусаар нийтийн эзэмшилийн газарт түц байрлуулдаг тэрийг ачих гэж ирсэн төрийн албан хаагч нар луу тэр бүдүүлэг тэнэг Батцэцэгтэйгээ нийлж бичлэг хийж ажлаа хийж байгаа хүмүүсийг дарамталдагЧи бол Эрдэнэчимэгээс мөнгө авсан .Та шудрага хүн мөн үү
Энэ бат-ялалт гэдэг хүн эрдэнэ чимэгээс мөнгө авсан л юм бна шдээ.өөрийгөө өмөөрөөд байх юм алга.нэг л их шударга царайлаад бүр уйлж бариад л бсан.ичих хэрэгтэй.асуудалд орооцолдчихоод шалчигнаад байх юм.одоо болио.
Энэ хүн хуульч биш.! Хуульчийн нэрийг хууль бусаар ашиглаж хүний зовлонгоор жаргал хийсэн эрийн адаг шүү..!!!
Ийм нялцгар хэрэг хийсэн бна ял эдэл
ter altanshagai hamgiin No toi.bas toirogt ni ner devshsen bsan.250 say gesen yria ter ued sonsogdoj bsaan
Тухайн үед нэхсэн мөнгийг нь багадуулаад .л ил болгосон.Ер нь эм ч бай эр ч бай хүний мууг үзнэ гэдэг л хогийн жудаггүй хүний зан.Тиймээс чи бол хогийн новш.
Аль аль нь Монголын төрөөс хол байг!
Бат ялалт Эрдэнэчимэг ийг дарамталж мөнгө нэхээд өгсөн мөнгө нь 50 хан сая байсан болохоор ТВ цацсан. Бичлэг 250 сая хүрсэн сураг байдаг.
Die plsss
Хүнийг зовлонд унагаасан хүн одоо өөрөө зовох цаг чинь ирж дээ муу гөлөг
Батялалт дансаа өгч мөнгө орсон нь тодорхой л байна батялалтын дансыг эрдэнэчимэг яаж мэдсэн байх уу мэдээж батялалт мөнгө нэхсэн түүнийг нь эрдэнэчимэг өгсөн эрдэнэчимгийн өгсөн мөнгөнөөс их мөнгө өгсөн тухайн үеийн сонгуульд өрсөлдөгч нь тэгэхээр батялалт үнэнч шударгын дүр эсгэж өгсөн мөнгийг нь буцааж хэвлэлийн хурал зарлаж өгсөн шүү дээ зүгээр л эрүүл ухаанаар бодоход мөнгө дансаараа аваад л өөрийнхөө үйлдлийг баталж байх юм даа
Батялалт дансаа өгч мөнгө орсон нь тодорхой л байна батялалтын дансыг эрдэнэчимэг яаж мэдсэн байх уу мэдээж батялалт мөнгө нэхсэн түүнийг нь эрдэнэчимэг өгсөн эрдэнэчимгийн өгсөн мөнгөнөөс их мөнгө өгсөн тухайн үеийн сонгуульд өрсөлдөгч нь тэгэхээр батялалт үнэнч шударгын дүр эсгэж өгсөн мөнгийг нь буцааж хэвлэлийн хурал зарлаж өгсөн шүү дээ зүгээр л эрүүл ухаанаар бодоход мөнгө дансаараа аваад л өөрийнхөө үйлдлийг баталж байх юм даа
Батялалт дансаа өгч мөнгө орсон нь тодорхой л байна батялалтын дансыг эрдэнэчимэг яаж мэдсэн байх уу мэдээж батялалт мөнгө нэхсэн түүнийг нь эрдэнэчимэг өгсөн эрдэнэчимгийн өгсөн мөнгөнөөс их мөнгө өгсөн тухайн үеийн сонгуульд өрсөлдөгч нь тэгэхээр батялалт үнэнч шударгын дүр эсгэж өгсөн мөнгийг нь буцааж хэвлэлийн хурал зарлаж өгсөн шүү дээ зүгээр л эрүүл ухаанаар бодоход мөнгө дансаараа аваад л өөрийнхөө үйлдлийг баталж байх юм даа
Батялалт дансаа өгч мөнгө орсон нь тодорхой л байна батялалтын дансыг эрдэнэчимэг яаж мэдсэн байх уу мэдээж батялалт мөнгө нэхсэн түүнийг нь эрдэнэчимэг өгсөн эрдэнэчимгийн өгсөн мөнгөнөөс их мөнгө өгсөн тухайн үеийн сонгуульд өрсөлдөгч нь тэгэхээр батялалт үнэнч шударгын дүр эсгэж өгсөн мөнгийг нь буцааж хэвлэлийн хурал зарлаж өгсөн шүү дээ зүгээр л эрүүл ухаанаар бодоход мөнгө дансаараа аваад л өөрийнхөө үйлдлийг баталж байх юм даа
Батялалт дансаа өгч мөнгө орсон нь тодорхой л байна батялалтын дансыг эрдэнэчимэг яаж мэдсэн байх уу мэдээж батялалт мөнгө нэхсэн түүнийг нь эрдэнэчимэг өгсөн эрдэнэчимгийн өгсөн мөнгөнөөс их мөнгө өгсөн тухайн үеийн сонгуульд өрсөлдөгч нь тэгэхээр батялалт үнэнч шударгын дүр эсгэж өгсөн мөнгийг нь буцааж хэвлэлийн хурал зарлаж өгсөн шүү дээ зүгээр л эрүүл ухаанаар бодоход мөнгө дансаараа аваад л өөрийнхөө үйлдлийг баталж байх юм даа
Хэн хэзээ хэргээ хүлээж байлаа!\nҮгүй л гэдэг биз! Балай юмнууд цэвэр хүн болох гэж ядах юм!
Хүний бөгс ухсан муу новш элэнцэгний батялалт нус ялалт
авилага авсан хурандаагаа шийтгэж байгаа юу.шударга байгуулага хаана байна.АТГ л арай дээр ажил хэрэгч байдаг.тэр хурандаа ямар шийтгэлтэй байнаа
Gol ni huulich bj hvnii mungiig awchihad butsaagaad eniigee aw bi awahaa boliloo gd bariad irdegt ni bgam shde.yamarch mungu bhgvi Erdenechimeg ingesen bnaa gd bichleg vzvvlsen bol Batyalalt unuudur yamarch buruugvi bh bje.
Нөгөаө хэргийг нь ч сэргээж үргэлжлүүлэн хүндрүүлэх хэрэгтэй.
Bat ylalr gj sonin dur esgesen chadwargui chadwartaida ataarhsan teneg nowsh
Сонгуулийн өмнө энэ хүнийг буулгаж авах гэж улайрч байна .Ер нь бол айж байгаа хүн олон байгаа .Үнэн үг хэлсэн хүнд өшөөтэй гэдэг үг бии
Ер нь бол Алтаншагайд Уянгаа бичлэг өгсөн. БатЯлалт Их Хурлын гишүүн хүний хууль бус үйл ёс зүйгүй үйлдэл гэсэн утгаар хэвлэлийн хурал дээр илчилсэн шүү дээ.Буруудвал Алтаншагай адилхан буруутай юм бишүү. Буруугүй бол адилхан л буруугүй баймаар юм . Уянгаа ч гэсэн бичлэг хийснээрээ бас буруутай юм бишүү. Энэ бүгд тодорхой байхад ганц хүн рүү яах гэж дайраад байгаа нь тодорхой юм бишүү.
БатЯлалт шиг хууль сайн мэддэг хүнд ял тулгана гэдэг нь үнэн үг хэлдэг олон хүнийг өмгөөлсөн шудрага гэдгийг нь мэддэг учраас дарж авах гэсэн мэргэжил нэгт нөхдийнх нь хийсэн ажил. Одоо энэ хэргийг ихэнх хүмүүс мэдэж байгаа .50 саяыг нь буцааж өгсөн. Зурагтаар бүгд харсан
Яйжгий Эрдэнэчимэг гэгч өмхий самхайд баригдсан амьтны үгээр хүн шийтгэх юм биз дээ. Энэ хууль, шүүх гээч хэн ямар зорилгоор ”гомдол” гаргав гэж шалгаж үздэггүй, зөвхөн түүний хүслийг нь хангахын төлөө ажилладаг, гэмтэн гэгдээд байгаа нь жаахан шудрага зантай, ажлын төлөө төрсөн хүн бол тэгээд л дуусаа. Эгэл борчууд бол дээш тэнгэр хол, доош газар хатуу тэгээд л шүүхийнхэн хүссэнээрээ дургина даа.
Horigdoj bhdaa odor bolgon uilsan gesen
Хуулийг хууль эрх зүйч бол зөв л тайлбарлах л байх даа
сонгууль болох гэж байгаа болохоор энэ нөхөрийг хорьж цагдсан нь дээрээ. тэгэхгүй бол бас л худлаа юм яриад бөөн үймээн самуун болгож мэдэх нөхөр шүү. энэ нөхөр эрдэнэчимэгээс мөнгө аваагүй дарамтлаагүй бол юу боллоо гээд л шүүх цагдаа энийг ингээд хориод байхав дээ. өөрөө болоогүй болоод л тэгэж байгаа\n
bayaraa uuruu unachikhsan yum bilee gedeg shig mungiig ni awchikhsan l yum bayna shuu dee
Энэ баньдийг уе уе суулгажбайхад гэмгуй Загдаагийн хэлдэгээр дураараа янкан шуу.
Цагдаагийн сургууль төгссөн нөхөрдөө цагдаагийн эсрэг ажилладаг гардаа зөв хандын дар
Эрлэнэчимэг дарамтанд орохоороо мөнгө өгдөг хүн болж таарах нь ээ
Эрдэнэчимэг л байталаа дарөмтлуулж гэнэ дээ.50 саяыгг өгөхдөө тулсан юм бол түмэн буруу нь өөрт нь байж.