Хятадын Ардын Их Хурал энэ сарын 22-нд хуралдах тов зарлагдаад байна. Хурлаар тус улсын Засгийн газар Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, мөнгөний нийлүүлэлт, инфляцын зорилтоо тооцож, эдийн засгаа сэргээхэд дэмжлэг үзүүлэх хэд хэдэн бодлогын чиглэлүүдийг батлах юм.
Хятадад коронавирусний халдварын тархалт идэвхжиж байсан эхний үед дэлхийн эдийн засаг V хэлбэрийн буюу түр агшаад эргээд хурдан сэргэх байх гэсэн таамаглал давамгайлж байсан. Харин одоо тархалт нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн уналтаас гарах хугацааны тухай таамаглалууд өөрчлөгдөж байгаа.
Тэгвэл Хятад улсын тухайд эдийн засагт нь оны хоёрдугаар хагаст “V” хэлбэртэй сэргэлт бий болох боломж нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тэгээд тэр нь яг ямар йум бэ тэрийг нь бичээч мал