БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол тавдугаар сарын 07-ны 00.00 цагийн байдлаар дөрвөөр нэмэгдэж, нийт 10810-д хүрэв.
Шинээр илэрсэн дөрвөн тохиолдлын гурав нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.
Нийт 9419 (+86) иргэн эдгэрсэн бол 256 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 649388 (+6293) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 630149 (+5869) иргэний хариу сөрөг гарч, 8429 (+420) иргэний хариу хүлээгдэж байна.
Тусгаарлалтад 1135 (-83) иргэн байна.
Сэтгэгдэл ( 0 )