Коронавирусний онцгой нөхцөл үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг доголдож, орлого буурсанд тооцон НДШ-ээс зургаан сарын хугацаанд чөлөөлөхөөр болсон.
Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг шийдвэр хэрэгжин, 39 мянган аж ахуйн нэгж, 705 мянган ажилтан, 120 мянган сайн дураар шимтгэл төлөгч иргэд НДШ-ээ чөлөөлүүлээд байна гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Коронавирусний халдвартай энэ амаргүй цаг үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэхүү арга хэмжээ үр дүнгээ өгч байна аа гэдгийг хэлмээр байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )