ОБЕГ-ын дарга Т.Бадралыг Элчин сайдаар томиллоо 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

УИХ-ын өнөөдрийн /2020.05.07/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн томилох, зөвшилцөх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо. Өөрөөр хэлбэл, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 97.5 хувийн саналаар Т.Бадралыг Элчин сайдаар томилохыг дэмжсэн юм. 

Элчин сайдаар томилогдож байгаа Т.Бадрал нь 1966 онд төрсөн, 1974-1984 онд Улаанбаатар хотын 18 дугаар сургууль, Эрдэнэт хотын 1 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн. 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуульд суралцсан бөгөөд 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр 1999-2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр 2013 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй тус тус сурч төгссөн. Мөн 2013 онд Шинэ Зеландын Массигийн их сургуульд англи хэлний курсийг дүүргэсэн. Англи, орос, франц хэлтэй. 

2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд Онцгой байдлын ерөнхий газрын Стратегийн төлөвлөлт, гадаад харилцааны газрын дарга, 2008 онд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2009-2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын орлогч даргаар ажиллаж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.42) 2020 оны 05 сарын 07

Гэмт хэргийг нь нэг мөр болго.

0  |  0
Иргэн(59.153.112.182) 2020 оны 05 сарын 07

ийм хүнийг сонгохыг бодоход энэ их хуралд өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй хүн алга

0  |  0
Зочин(202.9.47.7) 2020 оны 05 сарын 07

Яллагдагчаар татагдсан бгаа

1  |  0
Отгон(122.201.24.177) 2020 оны 05 сарын 07

Амжилт

0  |  0
Top