Г.Дөлгөөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч боллоо

2020 оны 05 сарын 07

УИХ-ын чуулганаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх болон томилох асуудлыг хэлэлцэв.

Дээрх албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Тэгвэл өнөөдөр чуулганаар гишүүдийн  74.5 хувийн саналаар дэмжлээ. 

Улмаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томилох асуудлыг хэлэлцэн, 76 хувийн саналаар дэмжлээ.

Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ.  Тэрбээр 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.116.206) 2021 оны 05 сарын 20

Залуу хүүхэд гэхэд банкны мэргэжлийг сайн эзэмшсэн ажилдаа сэтгэлтэй хамт олондоо нэр хүндтэй мэргэшсэн залуу боловсон хүчин мөнөөс мөн.

0  |  0
zochin (192.82.81.136) 2021 оны 05 сарын 20

Ядаж орноосоо өндийчихөөд хүн шүүмжилж баймаар байна!!

0  |  0
Унана (171.25.193.20) 2021 оны 05 сарын 20

\nАжилдаа бол маш муу, гэхдээ сошиалд сайн мөнгө зарсан болохоор магтуулаад, стратеги сайтай паразит залуу юмдаа

1  |  1
зочин(202.179.27.31) 2021 оны 05 сарын 20

Даргын хүүхэд дарга болдоог гэж, Ганбямба даргын хүүхэд.

1  |  1
Ийм Тэнэглэл Үздэг (202.9.47.7) 2020 оны 05 сарын 07

\nТөрийн банк аймаар хоцрогдсон, найз нөхдийн, гэр бүлийн сүлжээ болсон. Энэ хүүхэд огт ажил хийж чадахгүй юм байна лээ

2  |  0
Top