Ковид-19 халдварт цартахалын хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнөөдөр /2020.05.07/ 08:00-18:00 цагийн хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт түр шилжиж, хөл хорионы дэглэм тогтоон ажиллалаа.
Хөл хориог Төв шуудан-Баруун дөрвөн зам-Гэсэрийн уулзвар-Эх нялхас-Баянхошууны хөтөл-Халзангийн даваа-Сэлбэ гол дагуу Япон цогцолбор-7 буудал -32-ын тойрог- Баянбүрдийн уулзвар-Хүрд компанийн уулзвар гээд нийтдээ 63.9 км газарт тогтоож, олон нийтийн хөдөлгөөнийг бүрэн хориглосон юм.
Чингэлтэй дүүргэд амьдардаг иргэд болон үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд төр засгийн бодлого, шийдвэрийг биелүүлж, гамшгаас хамгаалах талаарх иргэний үүргээ биелүүлснийг алба хаагчид онцолж байна.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 1 )
Амьд үхдэлүүд