“The Bull” амьд өтөөр хачирласан хоолоор үйлчлүүлэгчээ дайлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

 

“The Bull” манайдаа “тансаг”-т тооцогдох ресторан. Халаас нимгэн нэгэнд тэр бүр ороод байж чадахааргүй газар гэж болно.

Нэгдүгээр зэрэглэлийн, стандартын биелэлт 98 хувьтай хэмээн танилцуулга дээр нь дурдсан энэ ресторанаар үйлчлүүлэх хүмүүсийн хөл тасардаггүй. Халуун тогооны хоолны гайхамшигийг жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ, бvтээгдэхvvний амин дэмийг алдагдуулахгуйгээр хийж, үргэлж шинэхнээр нь зочдынхоо ширээнд хүргэдэг хэмээн рекламддаг энэ газрынхан өттэй хоолоор зочдоо дайлсан байна. Энэ явдал өнгөрсөн амралтын өдөр Үйлдвэрчний соёлын  ордоны зүүн талд байрладаг “The bull” ресторанд болсон байна.
Нялх хүүхдээ хүртэл авчран хооллож байсан нэгэн гэр бүлийн ширээн дээрх ногоон дотроос тарган гэгчийн өт гараад иржээ. Бүр амьдаараа тарвалзаж байж. Идэж байсан ногоон дотроос нь өт гараад ирэхээр ямар ч хүнд сайхан санагдахгүй байх. Ингээд рестораны менежерийг дуудаж. Харин тэрхүү нэгдүгээр зэрэглэлийн рестораны менежер юу гэж хэлсэн гэж санана. Өттэй хоол хүнд өгчихөөд бараг л “за яахав. Нэгэнт ийм зүйл болсон хойно та нар идсэн хоолныхоо мөнгөний 50 хувийг нь төлчихгүй юу” гэх ухааны үг хэлсэн гэвэл та итгэх үү? Тэгээд бүр 50 гаруй мянган төгрөгийн хоолны үнийн талыг нь төлүүлсэн гэж байгаа. Ийм үйлчилгээ зөвхөн монголд л байдаг байх.
Барууны соёлтой газруудад бол ийм хоол бэлтгэсэн тогооч, менежертэйгээ хариуцлага тооцож, өттэй хоолоор дайлуулсан үйлчлүүлэгчдээ төлбөр төлдөг. Тэгвэл манайд эсрэгээрээ мөнгөө нэхээд зогсож байдаг. Үнэндээ өттэй ногоо хэдэн ч хүний ширээн дээр очсоныг мэдэх аргагүй шүү дээ.

Ж.Сонор


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top