
Төрийн банкны гүйцэтгэх захиралаар Ө.Гантөрийг томилох шийдвэрийг ТУЗ-аас нь гаргажээ. Гэхдээ яг одоогийн байдлаар тушаал нь албажиж гараагүй байгаа юм байна.
Өчигдөр УИХ-аас тус банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох шийдвэрийг гаргасан билээ. Тиймээс түүний оронд Төрийн банкны тэргүүн дэд захирал Ө.Гантөрийг дэвшүүлэн томилох шийдвэр гаргасан байна.
Ө.Гантөр нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, санхүүч мэргэжлээр төгсөж, Солонгосын “KDI School of PPM Korea” сургуульд удирдлагын ухааны магистр хамгаалжээ.
Ажлын туршлагыг нь харвал “Монком” ХХК-д нягтлан бодогч, “ММ Инвест” банканд мэргэжилтэн, Монголбанканд Хянан шалгагч, Ахлах хянан шалгагч, Төрийн банканд дэд захирал, Төрийн банканд Байгууллагын банкны газрын захирал, Тэргүүн дэд захирлын албыг тус тус хашжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Төрийн банк хамгийн хүнд сурталтай, ажилтнууд нь мэдлэг чадвар сул, хүнтэй харьцах соёлгүй байдаг. Төр засгаас гаргаж буй шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр иргэдэд маш их хүндрэл чирэгдэл, дарамт үзүүлж байгааг анхааралдаа аваарай.