Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, 42 боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагт мэдээлэл хийж байгаа. Өнөөдрийн байдлаар Монголд короновирусний халдвар нэгээр нэмэгдэж, нийт бүртгэгдсэн тохиолдол 42 болсон талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдэгдлээ.

Өчигдөр нийт 44 хүнд шинжилгээ хийсэн байна. Сэжигтэй тохиолдлын хоёр, тандалтын зорилгоор долоон сорьцийн шинжилгээ хийхэд короновирус илрээгүй.

Мөн Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод тусгаарлагдаад байсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Харин ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээнээс короновирус илэрсэн бөгөөд тус иргэн тавдугаар сарын 3-нд Франкфуртын нислэгээр иржээ.

Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 13 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон бол 29 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн. 

Монголд нийт 987 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 72 хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн байна. 

АНУ-д байгаа нэг монгол иргэн шинжилгээний хариу нь эерэг гарсныг мэдэгдэж, эмчилгээний зөвлөгөө авлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ. Гадаадад нийт 20 монгол иргэн халдвар авснаас 15 нь эдгэсэн, 5 хүн гэртээ эмчлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.19.18) 2020 оны 05 сарын 09

нэг их хүндрэлгүйгээр эдгээд,эдгээгээд байгаа болохоор эмч нартаа итгэж байна өө

0  |  0
Top