Коронавирусний улмаас хөрөнгийн зах зээл унаж, ТОП-20 индекс буурах хандлага оны эхний саруудад харагдаж байна. Өчигдрийн тухайд Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар TOP -20 индекс 0.14 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ 2 их наяд 447 тэрбум 142 сая төгрөг болсон ч цаашид эрсдэл хэвээрээ байна.
Оны эхнээс эдийн засгийн тодорхой бус байдал эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй нь хөрөнгийн захын үзүүлэлтээс харагдаж буй. Оны эхний хоёр сард нийт 6.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 83 хувиар буурсан дүн болсон. Түүнчлэн коронавирусний улмаас бизнесийн үйл ажиллагаа хумигдсан байдалтай байвал хөрөнгийн захын гол үзүүлэлтүүд үргэлжлэн муудна гэдгийг эдийн засагчид сануулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )