Шинэ нисэх буудлын агаарын  навигацийн үйлчилгээг ШАЛГАВ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газар /АНҮГ/-аас “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын агаарын навигацийн үйлчилгээний урьдчилсан бэлэн байдлыг шалгах” дадлага сургууль зохион байгуулжээ.

Тус нисэх буудлын агаарын навигацийн үйлчилгээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянах, ажлын байр болон баримт бичгийн бүрдлийг шалгаж, агаарын навигацийн үйлчилгээний бэлэн байдлыг хангах зорилгоор энэхүү дадлага сургуулийг анх удаа хийж буй юм байна.

 Дадлага сургуульд харьяа албад оролцсон бөгөөд АНҮГ-ын удирдлагууд шинэ нисэх буудлын үйл ажиллагаа эхлэхэд агаарын хөлөгт навигацийн үйлчилгээ үзүүлэх хүний нөөц, үндсэн болон нөөц тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдал, нислэгийн журмууд болон ажлын байрны баримт бичгийн бүрдлийг шалгажээ.

 Мөн нисэх буудлын галын аюулгүй байдал хариуцсан нэгжтэй хамтран галын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг шалгасан аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

тууз хайчилсаны дараа ашиглаж эхлэнээ

1  |  0
g(66.181.164.168) 2025 оны 03 сарын 13

xezee ashiglaltad oroxiig xeleed ugux xun bn u?

1  |  0
Top