“Дархан Уул аймгийн бичил уурхайчдын холбоо”-ноос тавдугаар сарын 6-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны Орон нутаг хариуцсан зөвлөх О.Цэцэгмаагаас тодруулга авлаа.
-Орон нутагт бичил уурхайчдын, нөхөрлөлүүдийн нөхцөл байдал ямар байна вэ? үйл ажиллагаа огт явуулахгүй байгаа юу?
-Өөрийн амьдарч буй Дархан-Уул аймгийн жишээн дээр л ярья л даа. 2019 оны тавдугаар сараас манай аймгийн бичил уурхайн нөхөрлөлүүд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох газрын хүсэлтээ өгсөн. Гэвч долоодугаар сард аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид ирц бүрдээгүй гээд хурлаа хийгээгүй. Арванхоёрдугаар сард хуралдахдаа Засгийн Газрын 355-р тогтоол гарсан учраас энэ тогтоолыг үндэслээд түр хугацаагаар хэлэлцэх асуудлаасаа хойшлуулья гэсэн. 2020 оны нэгдүгээр сард Засгийн газрын 17-р тогтоол гарсан. Үүнд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам буюу 2017 оны 151-р тогтоолд өөрчлөлт оруулах, засч сайжруулах, бичил уурхай нэрийн дор хууль бус үйл ажиллагаа явуулж буйг таслан зогсоох заалтууд орсон байсан. Энэ тогтоол одоо хүртэл хэрэгжиж байгаа. Гэхдээ Засгийн газрын дээрх тогтоолууд хууль бусаар олборлолт явуулж байгаа нөхдүүдтэй тэмцэх, хяналт шалгалтыг сайжруулах агуулгатай болохоос хариуцлагатай бичил уурхайчдын үйл ажиллагааг зогсоох үг үсэг байхгүй. Гэтэл орон нутгийн төр захиргааны байгууллагууд дээрх тогтоолуудыг урдаа барьж бичил уурхайн үйл ажиллагааг үндсэндээ хаачихаад байна.
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо болон аймгийн холбоод холбогдох байгууллагуудад удаа дараа хүсэлт хүргүүлсэн. Хууль бус олборлолт ихэслээ, байгаль орчны эвдэгдсэн талбай нэмэгдлээ, хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэд олноороо эрүүл газрууд руу орж ухаж байна, өмнө нь хуулийн хүрээнд ажиллаж байсан хүмүүс маань хууль бус үйл ажиллагаа руу орох эрсдэл үүслээ зэрэг асуудлуудыг хөндсөөр байгаа. Шууд хүчээр хорьж боож үйл ажиллагааг нь таслан зогсоосноор өнөөдөр байгаль орчноо хамгаалж байгаа хэрэг огт биш, харин ч илүү эвдэгдэх аюулд оруулж эхэлж байна. Энэ ойлгомжгүй байдлаас болж нөгөө зохион байгуулалтанд орсон байсан иргэд маань хууль бусаар ажиллах эрсдэлтэй алхам хийж бичил уурхайн салбар үндсэндээ 10, 20 жилээр том ухралтанд орох болоод байна.
Тийм учраас МБУНДХолбооноос Монгол Улсын Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг, БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар зэрэг холбогдох албан тушаалтан, байгууллагуудад албан тоот хүргүүлсэн. Хууль бус үйлдлүүдтэй тэмцэх тал дээр хамтран ажиллая, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд мэдээлэл өгч, сургалт явуулья, холбогдох хууль журмын төсөлд саналаа өгч хамтран ажиллая, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа болон, хууль бус үйлдлүүдийн талаар өөрсдийн мэдээлэл, судалгааг өгье гэх зэргээр. Үндсэндээ бараг 20 жил явж байж хүмүүсийг зохион байгуулалтанд оруулсан, хариуцлагатай бичил уурхайчдыг, нөхөрлөлүүдийг бий болгож чадсан олон жилийн хөдөлмөр нурж унахдаа тулаад байна л даа.
-Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай Засгийн Газрын 151-р тогтоол одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа юу, эсвэл бичил уурхайн үйл ажиллагааг зогсоох ямар нэг шийдвэр гарсан юм уу?
-Энэ 151-р тогтоолыг хүчингүй болсон гэж орон нутгийнхан ташаа бодоод байгаа. Бид тайлбарлаад хэлэхээр ойлголт муутай байгаа харагдсан. Тиймээс Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос энэ талаар албан торуулга авахаар 4-р сарын 27-нд холбогдох байгууллагуудад хүсэлт явуулсан. Үүний хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас албан тоот ирсэн. Үүнд “...2017 оны 151-р тогтоолоор батлагдсан ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох журмыг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр тогтоол гараагүй болохыг мэдэгдэж байна” гэсэн. УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газраас мөн ийм хариу ирсэн байгаа.
Гол нь үүнийг орон нутгийн удирдлагууд, төрийн албаныханд мэдээлэх, зөв ойлголт чиглэл өгөх ёстой гэж бид үзэж байгаа юм. Учир нь ердөө ойлголтын зөрүүгээс орон нутагт иргэдийн эрх ашиг зөрчигдөн, амь амжиргаа нь тасалдаж байна шүү дээ.
Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд харин ч тус журмыг сайжруулж, боловсронгуй болгохоор УУХҮЯамаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй байх. Тэр ажлын хэсэгт МБУНДХолбооноос Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг бид хоёр орсон байгаа. Бичил уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг манай холбоо маш сайн мэднэ. Төр засгийнхаа бодлого, шийдвэрт дэм болж, хариуцлагатай бичил уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалж журмын төсөл дээр идэвхтэй ажиллана гэж бодож байна.
-Хэрвээ ийм тодорхойгүй байдал удаан үргэлжилбэл ямар үр дагавар гарна гэж үзэж байна вэ?
-Зөвхөн сүүлийн 5-6 сарын судалгаагаар долоон аймгийг дамнасан 16 удаагийн бөөгнөрлөөр 16700 хүн хууль бусаар олборлолт хийсэн мэдээлэл байна. Тэр нь дандаа эрүүл газар ухагдсан байна. Манай Дарханы зохион байгуулалтад орсон бичил уурхайчид ч явсан сурагтай байсан. Амьдрал хэцүү байгаа учраас аргагүй байдалд хүргэж байна. Хааж хориод эхлэхээр үйл ажиллагаа далд хэлбэрт орж эрсдэлтэй нөхцөл байдлууд үүсдэг. Хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орох, байгаль орчны эвдрэл, нөхөн сэргээлт огт хийгдэхгүй байх, элдэв гэмт хэрэг, авилга гээд муу бүхэн ихэсдэг байхгүй юу. Энэ бүх буруу зөрүү, сөрөг бүхнээс сэргийлж хариуцлагатай бичил уурхайг зөв төлөвшүүлж хөгжүүлье гэж МБУНДХолбоо яваад байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт манай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдах сургаар бид мөн аймаг хурдан шийдвэрээ гаргаач ээ гэсэн хүсэлт хүргүүлсэн. Өнгөрсөн жил гэхэд найман нөхөрлөл албан ёсны бүх бичиг баримтаа бүрдүүлж, өгөөд хүлээгдэж байгаа. Одоо тэр нөхөрлөлүүдийн 2000 гаруй иргэд ажилгүй байна, хууль бус зүйл руу орчих гээд сандаргаж байна. Төр заавал ингэж иргэдээ хууль бус үйлдэлд түлхэх хэрэг байна уу? Нэгэнт үйл ажиллагаа нь тогтворжоод, боломжийн ажиллаж байсан нөхөрлөлүүдийн, хариуцлагатай бичил уурхайчдын үйл ажиллагааг хуучнаар нь явуулж яагаад болохгүй байна вэ гэдэг асуулт байна. Үүн дээр аймаг орон нутаг ч гэсэн дээд шатныхаа байгууллагуудад хүсэлт хүргүүлж, ард иргэдийн төлөө дуугарах ёстой гэж бодож байна. Хуулийн хүрээндээ дэмжээд хамтраад ажиллахад болохгүй зүйлгүй шүү дээ.
Сэтгэгдэл ( 25 )
Хуулийн дагуу ажилдаг нөхөрлөлүүдээ дэмжих хэрэгтэй
Дэмжих хэрэгтэй шүү дээ хэдхэн томчууд нь хувааж идэж байхаар
Дэмжиж байна мундаг эмэгтэй шүү
Маш мундаг эмэгтэй юмаа маш зөв ярьж байна
Tom uurhai bailaa gd huuli ysnii bish gdgiig oilgoh heregtei hamgiin hol ni nuhun sergeelt buguud hariutslagatai bh ywdal ym shvvde
Энэ нөхөрлөлүүд чинь маш сайн үлгэр жишээ ажилладаг юм байна лээ мэдэхгүй нэг нь мэддэг юм шиг л шүүмжлэх юмаа нүдээрээ харж байж л шүүмжилж баймаар юм
Зарим нэг удирдлагууд сонгуулийн дараа л ажиллуулна гэх юм тэр болтол ард иргэд нь яах юм болдоо ард түмний чинь амьдрал хүнд байна шүү дээ дарга нар минь
Зохион байгуулалтанд орсон нөхөрлөлүүдээ дэмжиж ажиллуулаачээ .Олон хүн ажилын байртай болно шүү дээ .
Дүгнэлт гарсан талбайд гэрээгээ сунгаж ажиллуулах боломж нь байхад орон нутагын удирдлагууд ард иргэдээ ажилын байртай болгох гэсэн зорилго байхгүй байх нь гайхалтай .Хууль бус уурхайн ажиллаад л байх юм үнэхээр харамсалтай байна
Зарим нэг хүмүүс жаахан ч гэсэн бусдадаа буян түгээж урамын үг хайрлаж баймаар юм .Юу ч хийгээгүй байж юм хийж байгаа хүмүүсээ шүүмжлэх дуртай байх юмаа
О.Цэцэгмаа энэ эмэгтэй нь маш олон хүний ажилын байрыг авч үлдэж амьжиргааны төвшинг дээшлүүлэх гэж маш их ажил зохион байгуулж байгаа мундаг эмэгтэй шиг санагддаг .
О.Цэцэгмаа энэ эмэгтэй нь маш олон хүний ажилын байрыг авч үлдэж амьжиргааны төвшинг дээшлүүлэх гэж маш их ажил зохион байгуулж байгаа мундаг эмэгтэй шиг санагддаг .
Бичил уурхайн нэрийн доор хууль бус уурхай ажиллаж нөхөн сэргээлт хийлгүй хаяж хууль дүрэмээрээ ажиллах гэсэн нөхөрлөлүүдээ дэмжихгүй байна .Төр засаг ч гэсэн хяналт сайн тавиж ялгаж салгах хэрэгтэй байна
Nuhurlulvvded hynalt tavij talbaogaas garga gesen togtooliig aimag, sumiin zasag darga nar guivuulan bichil uurhaichdiin hudulmurluh erhed haldaj bna. \n\n
Vnendee bol bichil uurhai erhlegchdiin dvgnelt gargasan talbaid huuli bus Tom ovriin tehniktei hurungjsun darga nariin sariin haalganii ninja nar ajillasanaas Zasgiin gazriin 355 dugaar togtool garsan. Vvnii ulmaas bichil uurhaichid dvgnelt garsan talbaigaa aldaj ajliin bairgvi bolj hohirsonshtei. 2020 ond nichol uurhaichid vldsen dvgnelt garsan talbaidaaa ajillah geheer Zasgiin Gazriin 355 dugaar togtooliig umnuus yriad Aimag, Sumiin zasag darga nar geree hiihgvi geed gvriigeed bga ym . Ugtaa bol zasgiin gazriin 355 dugaar togtool huuli busaar bichil uurhain dvgnelt garsan talbai deer ajillaj
заамарт 2016 онд бичил уурхайг дэмжиж ажилна гээд маныг магтаад тамга тэмдэгтэй захирамж гээл үзүүлээд явсан хаана бнаа тэр дэмжиж ажилсан нь
энэ муу авгай 2 давхар байранд ус тог ч байхгүй нинжа байсан,бичил уурхай нэрээр хамаг газар самарч хэдэн нинжа мөнгөөр оруулж амьдрал нь дээшлээд одоо бүүр Дарханд хаусанд залраад том жийп унаад их сэхүүн болсон,шалгалт очихоор тэднийгээ хахуульдаж архидуулж хооллоод зүгээр гарчихдаг луйварчин авгай,далд ухаад сүйтгэсэн газар зөндөө байгаа шд
oron nutgiin irged nutagiinhaa baylagiig l hyrteh heregtei. ter oligarhuud chine ulsaa.baylgaa zarj ideed duuslaa. eur ni bichil uurhaichidiig havchij shahaad bnaa gedeg chine ard tumnii hooliig bulaatsaldaad bna gesen yg. hanaj tsadadgyi mangasuud yumaa
Одоо бичил уурхай нэрээр ард түмний эд баялгийг зөндөө ухлаа одоо баяжсан бол болилдоо үр хойч үедээ өвлүүлэн үлдээх хэрэгтэйш дээ. Болимоор юм хэвлэлийн бага хурал зарлаад болдог гэж бодож байна уу. Арай дэндүү юм. Хэсэг бүлэг хүмүүс нь орон нутгийн иргэд нэртэй дайраад байж болохгүй.